Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Монголын спортын хутга шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ энэ сарын 29-31-ний өдрүүдэд “Наран спорт” төвд болох бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зайд болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө.
Тэмцээн зохион байгуулснаар үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байна.
Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэдхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жил манай улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол ирэх сарын 25-30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл2
Odoo ta nar yum l bol?...Mongold byyr baichihaad (HYTGA)sideltiin demiirelee boli...ene byhen chini gemt hereg saltgaan asar ender ergegertei bolj bna.................ardchilsan ardchilsan ylas gej demiirdegee ch boli!!!!ene chag ye chini mas gemt heregiin garal tyn ch oirhon jaahan hazaibal dabagdasgyi hychind ochih magadlal ender baina.........delhiig har cheehen hyntei Mongolchyyd bid alibaad chenzyyrgyi handaj bolohgyi ee!gazig tolgoinuud aaaaaaaaaaaaaaaaaaaaaaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хүрэлсүх орж баймаар тэмцээн байна !