НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Тиймээс МАН-ын бүлэг хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгааг танилцууллаа.
Хотын даргад танхимаас нэр дэвшүүлэх санал гарсангүй. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт тавьж, хариулт авч байна.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва “Машин тэргэнд биш хүндээ төвлөрсөн төсөвлөлт хийнэ. Хотын хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулна” гэдгийг хариултдаа онцолж байв.
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл11
Бусад орнуудад нотлогдсон зөв чиглэл нь энэ л гэдэг дээ.
Хүнээ бодвол түгжрэлээ шийд
Сонгогдож л байвал юу ч хэлсэн яадаг юм !
Асуудлыг шийдвэрлэх эрэмбэ гэж байх ёстой. Юуны өмнө, энэ хэт их болсон машины асуудал. Энэ хот утаа, дуу чимээнд бохирдоод, хөл гишгэх газаргүй болж байна.
Түгжрэл , ута - түлшнийхээ асуудлыг шийдэхгүйгээр " хүндээ хайртай " байна гэж байх уу . . . Уг нь ч хойтох ч , өмнөх ч асуудлаа шийдчихсэн л хөршүүд л дээ , чухам " нялх сэнгүм" - үүд яахыг харъя . . .
Учрал п н тавиул хурдны зам тавиарай тэр п чинь зогсоосон шүү
Охиныг баваад хаяхад л Хотын дарга болж бнашдээ! Хааны хаялга ч том юм аа! Энэ залуу ч дарга л болж бвал юу ч хамаагүй мордох нөхөр бна даа!
Тодлхой дэс дарааоал хэлээё
хүндээ хайртай байна гэдэг нь: 1. халаалт 2. ус 3. зам тээвэр 4. агаар, экологи 5. орон сууцны хангамж гэж ойлго, Пүрэвдагва
Odoogoor UB hot od joloochgui teevriin heregsel hudelgeend nevtreeguiuchraas mashin tereg ruu chilehees argagui l bolno doo
Харая дааа цаг хугацээн