Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж/2026.05.23/ тариаланчидтай уулзав.
Сэлэнгэ аймаг 2026 оны хаврын тариалалтаар үр тариа 134,4 мянган га талбайд үүнээс улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 5,4 мянган га-д, төмс 2,4 мянган га-д, хүнсний ногоо 7,9 мянган га-д тус тус тариална. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай байна.
Засгийн газар хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 21-ний байдлаар 208 аж ахуйн нэгж, иргэн 45,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Баруунбүрэн суман дахь “Ивэн түрүү” ХХК нь 2000 гаруй га эргэлтийн талбайтай, 11 ажилтантай. Жилд 900-1000 га-д тариалалт хийж нэгж талбайгаас 20-25 цн ургац хураан авч байна.
Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сум, аймагтаа нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураасан аж ахуй нэгжээр шалгарч байсан, Улсын аварга тариаланч хамт олон ажээ. Тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулсан. Энэ жил 1300 га-д улаан буудай тариалж байна. Тариалалт нь 70 орчим хувьтай үргэлжилж буйг тус компанийн захирал Д.Бат хэлэв.
Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд хөнгөлөлттэй зээл суманд нь олдохгүй байгаа асуудлыг хөндөж, зээлийн мэдээллийг ил тод болгож өгөхийг хүслээ.
Орхон суман дахь “Шийрийн-Ундарга” ХХК 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эргэлтийн 450 га талбайтай. Энэ жил төмс, лууван, сонгино, улаанбуудай тариалжээ.
80 га-д бүрэн автомат услалтын систем, 25 га-д дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөжээ. Бусад талбайд дамартай бороожуулагч ашиглан усалгаатай болгож байна.
Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1200 тн төмс, хүнсний ногооны автомат зоорь ашиглалтад оруулсан, 2022-2026 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт бүрэн хийсэн гэдгээ Ерөнхий сайдад танилцуулсан. Зоорь барьсан өртгөө богино хугацаанд буюу хоёр жилд нөхсөн гэдгийг “Шийрийн-Ундарга” ХХК-ийн захирал У.Эрдэнэсан хэллээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Үр дүнгээ өгч буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлж аж ахуйн нэгж, тариаланчдаа дэмжиж ажиллахыг анхаарууллаа.
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл5
Су Батболдод Хүрэлсүх хошногодуулж сэлдийгээ хөхүүлээд буцааж дарга болгосон гэдэг яриа үнэн юм байна.
Dear prime minister: Realize the reality.Alcoholism is going on day and night because of three decades of false promises Unemployment is high.Small businesses are not making money.The people do not have money.No money means no business no profit no honey no milk no bread and butter no meat but dry bone. Current financial system will produce nothing but same bullish with different smells.Destroy it. Do the radical changes from top to bottom. Neither Russia nor China will help.They do have own huge problems. Lie cheat steal cover up cronyism must end. Failure is not an excuse. Sincerely Iron Leader the Great
ireedui tsagaar yrisaaar l ......
Иргэн Ган-Очир Нямбаатараа Хятадын зэвсэг үйлдвэрлэгч Норинко компаниас авсан 10 сая ам.доллараа тайлбарлаач Офтейк буюу хоёр улсын хоорондох ашигт малтмал, бүтээгдэхүүн худалдах нууц гэрээ л дээ уг нь. Гэвч нууц нэр дор хулгайгаа нуугаад их ч юм хумсаллаа. Одоо болсон байх өө. Толгой зохицуулагчдаа бус бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн нэрийг дурьдаж гэмгүй дүрд хувилан суугаа Х.Нямбаатар Нийслэл хотын дарга та өөрийгөө эхлээд шалгуулвал ямар вэ. Зургаан жил шахамын өмнө БНХАУ-ын улсын үйлдвэрийн "Норинко" компаниас "Эрдэнэс таван толгой" компаниар дамжуулан 10 сая ам.долларыг өөрийн чинь данс руу шилжүүлсэн гэдэг яриаг нэг тайлбарлаад үзэх үү. Ингэхдээ УУХҮ сайд асан Сумьяабазарт таван сая ам.долларыг нь өгсөн гэх юм. Тэрийг ч бас яриарай. Та чинь "Шударга 5"-ын нэг шүү дээ. Ер нь тэр "Норинко" компанийн Юун Фей гэдэг чинь хэн болчихоод Монгол Улсын Засгийн газрын нууц гэрээтэй ажлуудад 10 гаруй жил шалгарч, шилэгдэж явдаг хятад вэ.
Худалдааны туршлагаа дээд зэргийн дохио, стратеги ашиглан сайжруулахыг хүсч байна уу? Алт, газрын тос, хувьцаа, форекс, крипто арилжааны талаар үнэгүй шууд удирдамж авахыг хүсвэл Telegram (NildaSGNL) дээр Нелсонтой холбогдоно уу.