ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй нь олон улсын анхаарлын төвд байна.
Энэхүү айлчлал нь Орос, Хятадын стратегийн түншлэлийн 25 жилийн ойтой давхцаж буйгаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийсэн айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог. Иймээс ажиглагчид энэ уулзалтыг зөвхөн хоёр улсын харилцааны бус дэлхийн хүчний шинэ тэнцвэрийн хүрээнд авч үзэж байгаа юм.
Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ үргэлжилж буй энэ үед Оросын хувьд Хятад Улс хамгийн чухал эдийн засгийн түнш хэвээр байна. Москва эрчим хүчний экспорт, худалдааны шинэ гарц, санхүүгийн хамтын ажиллагаагаа хадгалах шаардлагатай болсон бол Бээжин хямд эрчим хүч, бүс нутгийн тогтвортой байдлыг сонирхож байгаа.
Тиймээс Путины айлчлалын үеэр байгалийн хий, газрын тосны нийлүүлэлт, тус тусын үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал голчлон яригдах гэж буй талаар хоёр талын эх сурвалжууд мэдээлжээ. Үүний зэрэгцээ айлчлалын улс төрийн агуулга илүү анхаарал татаж байна. Дональд Трампын Бээжинд хийсэн уулзалтын дараахан Путин Хятадад айлчилж буй нь санамсаргүй давхцал биш гэж шинжээчид үзэж байгаа юм.
Ши Жиньпин ийнхүү дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр гүрний удирдагчийг богино хугацаанд дараалан хүлээн авч байгаа нь Бээжин дэлхийн дипломат бодлогын төв тоглогч болж буйгаа харуулах оролдлого гэж судлаачид тайлбарлаж байна.
Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар худалдааны маргаан, Тайванийн асуудал, технологийн өрсөлдөөн зэрэг олон асуудал яригдсан ч тодорхой ахиц бага байсан талаар барууны хэвлэлүүд онцолсон.
Харин үүний дараа Путин Бээжинд очиж буй нь Хятад улс АНУ-тай харилцаагаа хадгалахыг хүсэж байгаа ч Оростой стратегийн түншлэлээ сулруулахгүй гэсэн дохио болж байна. Украины дайн эхэлснээс хойш Орос Улс баруунаас улам бүр тусгаарлагдах болсон бол Хятад Улс Москвагийн хамгийн том эдийн засгийн түшиг болж хувирсан. Гэвч энэ харилцаанд тэнцвэргүй байдал үүсэж эхэлсэн гэж судлаачид үздэг.
Өөрөөр хэлбэл, Оросын Хятадаас хамаарах хамаарал өмнөхөөсөө илүү нэмэгдэж байгаа юм. Ийм нөхцөлд Путины энэ удаагийн айлчлал нь зөвхөн найрсаг уулзалт биш, харин Бээжингийн дэмжлэгийг урт хугацаанд хадгалах стратегийн ач холбогдолтой алхам гэж ажиглагчид дүгнэж байна.
Мөн айлчлалын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байгаа нь хоёр улс урт хугацааны нөлөөллөө зөвхөн эдийн засаг, улс төрөөр бус, зөөлөн хүчний бодлогоор дамжуулан бэхжүүлэхийг зорьж буйн илрэл гэж үзэж болно.
Ийнхүү Путины БНХАУ-д хийж буй айлчлал нь хоёр улсын харилцаа улам ойртож байгааг дахин харуулж байна.
Гэхдээ үүний цаана зөвхөн худалдаа, эрчим хүчний асуудал бус, АНУ, Орос, Хятадын хоорондын геополитикийн өрсөлдөөн, дэлхийн шинэ хүчний тэнцвэрийн асуудал давхар яригдаж байгаа юм.
С.Сарнай
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл23
Нямбаагаа муулахгүй юмуу танай хөлсний бичээчид? Саргай сарнай өөр юу юу билээ дандаа эмэгтэй нэрний ард нуугдсан арчаагүй эрэнцэр байдагшд. Путиныг муулж украйнаас мөнгө саагаач, даанч танайхыг жижиг гээд тоохгүйлдээ.
ГУЙЛГА ГУЙХ,,,,,
СС2 гарын үсэг зурагдана! Сайхаан сайхан!
darga duudsan
трамп ямар нэг чухал юм хэлсэн болоод энэ 2 уулзаж хов базяа гэсэн юм байгаа биз хүнээр бол муухайл даа за трапм тэгж байна гэж хов баздаг чавганцууд шиг ард цай чанаад сууж гэнэ.
Монголоор дамжих хиын хоолойн тухай бас ярина
Энэ бол бас нэг ГУЙЛГА нь юм байгаам,,,,даанч хятадын тал зөвшөөрөхгүйлдээ,,,,,
Бөөн айдас дунд амьдарч буй Путлер. Хоолойноос гарч ирж энэ тэр
Бункерийн өвгөн нэг өдөр ч гэсэн тайван унтдаг дээ. Энэ Дэлхийн амар амгалан амьдралд хамгийн том аюул занал болж буй хоцрогдсон, бүдүүлэг, түрэмгий Оросыг 4 хөн жилийн дотор газрын хөрснөөс арчиж хамгийн том гавьяа байгуулж байгаа хүн шүү дээ...
Бункермен гуйлга гуйхаар одов
МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭЖ БАЙНА. Монгол улсыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суулгана гэсэн нь зүгээр ч нэг хоосон үг биш байжээ. Ялангуяа жуулчин татах нэрээр 2020 оноос хойш Монгол улсын визний журам, холбогдох хуулийг гадаадын иргэдэд нэн таатай болгож өөрчилжээ. Монголд зүгээр л жуулчны визээр ирсэн гадаадын иргэн буцахгүйгээр визээ 30 хоногоор сунгуулах гэх мэт үйлчилгээг болиулахгүй бол хятад иргэд үүнийг хамгийн овжин ашиглаж байна. Монгол улс визний журам, холбогдох хуулиа өөрчилж засахгүй бол энэ байдлаараа хэцүүдэх нь байна шүү. Авлигачдын үүр болсон энэ намууд ер нь Монголын эрх ашгийн төлөө ажиллахаа больжээ. Ард түмэн минь сэрж, шаардахгүй бол энэ улс орон биднийх байхаа болино.
Монголд цэргийн сургууль хийж, бид дайчин улсыг бадруулах цаг иржээ. Эхлээд тагнуул сайн мэдээлэл цуглуул, дараа нь хятадын хилээ хаа.
Санаа авахад илүүдэхгүй. Японы ерөнхий сайд хатагтай Санае Такаичи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулжээ. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
🖕🖕🖕
中國經濟壹遍死寂,沒錢消費14億人玩消失,韭菜努力就爲還貸款,全村的驕傲今送外賣,買賣難幹要飯都難,不卷價格就沒生意,沒出息怪父母沒本事,流量能變錢臉可不要,國內沒出路才出國打工,工資8千沒資格結婚. Хятадын эдийн засаг зогсонги байдалд орсон; 1.4 тэрбум хүн мөнгө зарцуулах чадваргүйгээс болж алга болсон. Олон түмэн зээлээ төлөх гэж зүдэрч байна. Тосгоны бахархал одоо хүнс хүргэж байна. Бизнес хүнд байна; гуйлга гуйх ч хэцүү. Үнийн хөөрөгдөлгүйгээр бизнес гэж байхгүй. Хүмүүс амжилтгүй болсондоо эцэг эхээ буруутгадаг; тэд интернетийн урсгалыг хоёр ч бодолгүйгээр мөнгө болгон хувиргадаг. Тэд гадаадад ажиллахаар явдаг, учир нь Хятадад ирээдүй байхгүй; 8000 юанийн цалин гэрлэхэд хангалтгүй.
2026民生崩潰 經濟崩塌下 生活毫無保障中國百姓生活慘不忍睹. 2026 онд амьжиргааны түвшин унаж, эдийн засгийн уналттай зэрэгцэн Хятадын энгийн иргэдийн амьдрал бүрэн аюулгүй бус болж, тэдний зовлон бэрхшээл тэвчихийн аргагүй болно.
🔸Нью Йорк Таймс: "Дэлхийн газрын тос, байгалийн хийн хангамжид заналхийлсэн Ираны дайны дараа Оросын, Хятадын хувьд найдвартай эрчим хүчний эх үүсвэрийн “үнэ цэнэ” нэмэгдсэн." Ормузын хоолой хаалттай байгаа ч “Сибирийн хий” илүү их “эрэлттэй” байна. Путин бусад зүйлсийн дунд Бээжин олон жилийн турш бодож, шийдэж чадаагүй Монголоор дамжин өнгөрөх шинэ хийн хоолойн гэрээг “урагшлуулах” гэж байнa.
中國經濟衰退全面引爆!深圳五一後大蕭條降臨:台資撤離、外商消失,工廠老闆連夜跑路!千萬打工人陷生存危機!Хятадын эдийн засгийн уналт бүрэн дэгдсэн! Тавдугаар сарын баярын дараа Шэньжэнь хотод томоохон хямрал нүүрлэв: Тайванийн хөрөнгө татан буугдаж, гадаадын бизнесүүд алга болж, үйлдвэрийн эзэд шөнийн дотор зугтаж байна! Сая сая ажилчид амьд үлдэх хямралтай тулгарч байна!
Украинаас Хятад өрөө нэхсэн тухай мэдээлэл Монголд маш том дохио өгч байна. Тоо нь 30 тэрбум доллар уу, 30 тэрбум юань уу гэдэг хоёр дахь асуудал. Гол асуудал нь: дайнд сүйрч, амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа улсаас ч их гүрэн өрөө нэхдэг юм байна. Их гүрний зээлд “өрөвдөх сэтгэл” байдаггүй. Гэрээ л байдаг. Барьцаа л байдаг. Ашиг сонирхол л байдаг. Монголчууд үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хятадын зээлээр шинэ нийслэл барина, хурдны зам барина, нүхэн гарц барина, мега төсөл хийнэ гэж хөөрөх хэрэггүй. Зээлээр барьсан зүйл орлого олохгүй бол тэр өрийг дарга нар биш, ард түмэн төлнө. Төсөл бүтэлгүйтвэл хулгайч нар баяжаад, улс өртэй үлдэнэ. Монголд хэрэгтэй зүйл бол их гүрний зээлээр сүржин төсөл эхлүүлэх биш. Харин өөрийн орлогоороо, өөрийн тооцоогоороо, ашигтай, үр өгөөжтэй, жижиг боловч бодит төслүүд хийх явдал. зээл бол тусламж биш. Өр бол найрамдал биш. Их гүрний мөнгө бол үнэгүй хоол биш. Өнөөдөр Украинд өр нэхэж байгаа бол маргааш Монголд ч нэхнэ.
Путин Донбасстай ноцолдож байх хойгуур Хятадууд чимээгүйхэн Сибирийг эзэлсээр байна. Хятадын шинэ газрын зураг дээр Владивостокийг Хай Шиньвай, Хабаровскийг Во Ли, Сахалиныг Куэ Дао гэх мэтээр нэрлээд зогсохгүй Сибирийн бүх хотуудын нэрийг Хятаджуулсан байна. Үүгээр ч зогсохгүй Хятадын түүхийн сурах бичгүүдэд Сибирь бол бүхэлдээ Томск муж хүртэл Хятадын эртний орхигдсон нутаг гэж заадаг болжээ. Ши Жин Пинь оросууд хятадаас авсан 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутгийг буцааж өгөх ёстой гэж ил тод ярьдаг болсон гэнэ. Сонирхолтой нь үүнтэй зэрэгцээд Путин Уссурийскд 400 км² газрыг Хятадуудад зүгээр өгчихсөн гэж бна шдээ. Оросууд одоо Украйнаас булааж авсанаасаа 300 дахин их газар нутгаа Хятадуудад бараг алдчихаад байна гэнэ дээ. Хятадууд сүүлийн жилүүдэд Сибирьт 3 сая 500 мянган гектар ойг огтолж, нефть, хий, нүүрс, зэс, алмаз гээд авч болох бүхнийг зөөгөөд зогсохгүй, зарим мужуудад уугуул оросуудаас ч илүү тооны хятад иргэд суурьшин амьдрах болсон байна.
Путлер хятадын гөлөг болсон Оросууд хятадад шатахуун газын үнийг дахин хямдруулж зарахаас өөр сонголт байхгүй болсон
Монгол араас нь гөлөг болно. Үүнд баярлах юм байхгүй.