ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан, тэмцэгч Б.Жагарын үүсгэн байгуулсан САЙН нам нэрээ сольж, Хамтын Сонголт нам болжээ.
Энэ тухай тус намын гаргасан албан зарлалд:
"Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн" нам (САИНН)-ын 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Ээлжит бус Их хурлын 26/04 дүгээр тогтоолоор тус намын оноосон нэрийг "Хамтын Сонголт" (ХСН) нам болгон өөрчлөх тухай шийдвэр гарсныг нийтэд мэдэгдэж байна.
Намын нэрийн өөрчлөлт нь Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Намын нэр өөрчлөхтэй холбогдуулан өмнөх “Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн" намын нэр дээр үүссэн бүх эрх, үүрэг, гэрээ, хэлцэл болон бусад эрх зүйн харилцаа нь түүний эрх залгамжлагч "Хамтын Сонголт" намд хэвээр хадгалагдан шилжих болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
Нам шиг хэрэггүй юм алга. 🤮🤮🤮
Duu bhgui golon golon gsn mongolchuud America d minii hoinoos hoochdood bh yum
Duu bhgui golon golon gsn mongolchuud America d minii hoinoos hoochdood bh yum