Монголын Үндэсний бөхийн холбооноос 2026 оныг "Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил" болгон зарласан бөгөөд тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын захын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах аянд Авлигатай тэмцэх газар нэгдэв.
Энэхүү үйл ажиллагаа нь АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.83 дугаар арга хэмжээ болох "Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх" зорилтыг хэрэгжүүлэх болон тус холбоотой хамтран ажиллах хүрээнд зохион байгуулагдаж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0