Шатрын Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагаар Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр мэдүүлэгээ ирүүлээд байна.
Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл0