sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, тарьсан модоо услав.


Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр спортын салбарынхан жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьж байгаа нь өдгөө төгөл болтлоо үр дүнгээ өгчээ.



нэг буюу түүнээс олон хүн ба зүлэг нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

Мод тарих энэ үйлсэд Биеийн тамир, спортын улсын хорооны 22 албан хаагч, Үндэсний шигшээ багийн 52 тамирчин 120 ширхэг миндал, 8 мянган хайлаас мод тарьсан юм. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан манлайлан оролцож, бүх нийтийг мод тарих үйлсэд уриалан улс орноо ойжуулах үйлсэд ийнхүү нэгдлээ.


зүлэг нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

зүлэг нарын зураг байж магад