sonin.mn

Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан 16 комиссын нэг болох Соёл ба өв уламжлалын комисс өнөөдөр анхны хурлаа хийлээ.


Хуралдаанаар комиссын танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, цаашдын чиг үүрэг, зорилтуудаа тодорхойлов. Комиссын даргаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Энхтөр ажиллах юм.Соёл ба өв уламжлалын комиссын гол зорилго нь олимпын үнэт зүйлсийг сурталчлах, Монголын үндэсний соёлын үнэт зүйлс, уламжлалыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлахад чиглэж байна.


бичвэр нарын зураг байж магад

Төлөвлөгөөнд соёлын арга хэмжээ зохион байгуулах, сургалт явуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтжээ. Ийнхүү тус комисс байгуулагдсанаар МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, спортоор дамжуулан Монгол улсыг дэлхийд сурталчлах томоохон боломжууд нээгдэж байна.