sonin.mn

"5-р сарын 4-ний залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын залуучуудын тавдугаар сарын дөрөвний одон, Шинэ эриний залуучуудын хошууч шагнал хүртсэн төлөөлөгчдийн захидалд хариу бичиж, Хятад даяарх бүх үндэстний залуучуудад баярын мэндчилгээ хүргэж, чин сэтгэлийн хүлээлтээ илэрхийлжээ.


Ши Жиньпин хариу захидалдаа, та бүхэн намын зааврыг чанд санаж, шинжлэх ухаан, технологийн инновац, хөдөө орон нутгийн сэргээн босголт, нийгмийн үйлчилгээ, хилийн хамгаалалт зэрэг үндсэн ажилд нухацтай оролцож, бодит үйлдлээрээ залуу насныхаа дурсамжийг бичиж, шинэ эрин үеийн Хятадын залуучуудын өөртөө итгэлтэй, бие даасан, эрч хүчтэй дүр төрхийг харуулсан гэжээ.


Энэ жил бол 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхний жил бөгөөд залуучууд хувь нэмэр оруулах хамгийн тохиромжтой цаг үе гэдгийг Ши Жиньпин онцлов. Тэрээр хэлэхдээ, та бүхэн алсын мөрөөдөл өвөрлөн шаргуу хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ өргөн олон залуусыг мөрөөдлөө биелүүлэх замналд дайчилж, өөр өөрийн үүрэгт ажилдаа тасралтгүй шинэ амжилт гаргаж, залуу насны эрч хүчээ шинэ аянд зориулна гэдэгт найдаж байна гэжээ.


Хятадын залуучуудын 5-р сарын 4-ний одон болон Шинэ эриний залуучуудын хошууч шагнал нь улс төрийн хувьд дэвшилтэт, ёс суртахууны хувьд шударга, онцгой хувь нэмэр оруулсан үлгэр дуурайл болохуйц шилдэг залуусыг магтан сайшаах зорилготой юм. Саяхан Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш шагнал хүртсэн 16 залуу төлөөлөгч ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал илгээж, үндсэн шатны ажлын талаар тайлагнахын зэрэгцээ 15 дахь таван жилийн төлөвлөгөөний шинэ эрэнд цаашид хувь нэмэр оруулах шийдвэр зоригоо илэрхийлсэн байна.