"BEST BUZZER-2026" чансаа өндөр 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Скайтел групп, Их Засаг ИС, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Доржхандын Хүдэрбулга үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан М.Баасанжав, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.
Тус барилдааны:
ТҮРҮҮ БӨХ- 𝟐𝟎,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 /хорин сая төгрөг/
ҮЗҮҮР БӨХ- 𝟏𝟎,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 /арван сая төгрөг/
ШӨВӨГ- 𝟓,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 /таван сая төгрөг/
УРАН МЭХ- 𝟏,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 /нэг сая төгрөг/ тус тус гардсан бол
Үзэгчдийн дундаас:
𝟑 азтан-НЭГ САЯ төгрөг
𝟏 азтан- УХААЛАГ БУЙДАН
СУПЕР АЗТАН- "Тоёота Сай" авто машины эзэн болсон юм.
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл0