Өнөөдөр 9 дэх удаагийн Дижитал Хятадын бүтээн байгуулалтын дээд хэмжээний уулзалтын үеэр “Үндэсний өгөгдлийн нөөцийн судалгааны тайлан (2025)”-г гаргалаа.
Асар их хэмжээ, өргөн цар хүрээгээрээ онцлогтой олон нийтийн өгөгдлийн үнэ цэнийг гүнзгий нээн ашиглаж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн тайланд харуулжээ.
Тайланд тэмдэглэснээр, Хятад улсад олон нийтийн өгөгдлийн нээлттэй байдлын цар хүрээ өргөжин тэлсээр байгаа юм. 2025 онд нээлттэй болгосон олон нийтийн өгөгдлийн хэмжээ болон зөвшөөрөлтэйгөөр хэрэглээнд орсон хэмжээ 2024 оныхоос 30%-иас илүү нэмэгдсэн байна.
Үндэсний өгөгдлийн мэргэжилтнүүдийн зөвлөх хорооны гишүүн Жан Шянхүн хэлэхдээ, олон нийтийн нээлттэй өгөгдлийн хэмжээ 30%-иас давсан нь уг салбарын сүүлийн жилүүдийн дээд амжилт болсон гэжээ.
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0