Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сэтгүүлчийн зүгээс сүүлийн үед олон улсын хэвлэлүүд Хятадын цайны ундаа, халуун тогоо, спортын зэрэг салбарын брэндүүд гадаад зах зээлд идэвхтэй гарч, шинэ давалгааг бий болгож буй талаар мэдээлж буйд Хятадын талын байр суурийг тодруулжээ.
Линь Жянь хариуд нь, Хятадын аж ахуйн нэгжүүд зөвхөн бүтээгдэхүүнээ экспортлоод зогсохгүй технологи, дизайн, нийлүүлэлтийн сүлжээний үр ашиг, орон нутгийн үйлчилгээ зэрэг давуу талаараа гадаадын хэрэглэгчдийн талархлыг хүлээж, дэлхийд танигдах брэндийг бий болгоход анхаарч байгааг онцлов.
Тэрээр Хятад улс инновацын чадавх, зах зээлийн идэвх, соёлын нөлөөгөөр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн ойлголтыг шинэ шатанд гаргаж, нээлттэй хамтын ажиллагаагаар дэлхийн зах зээлийг тэлж байгааг тэмдэглэлээ.
Мөн Хятадын брэндүүд нь Хятадын чанарын бэлгэ тэмдэг болж, Хятадын хөгжлийн үр өгөөж дэлхийд хүртээмжтэй байгаагийн бодит илэрхийлэл гэж мэдэгдэв.
Цаашид Хятадын тал өндөр чанартай хөгжлийн боломжийг олон улстай хуваалцаж, илүү олон брэндийг гадаад зах зээлд гаргахыг дэмжин, Хятад болон бусад орны харилцаанд илүү олон гүүр бий болгож, дэлхийн эдийн засагт илүү их эрч хүч нэмэх болно гэж онцоллоо.
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0