Нэргүйн Болор-Эрдэнэ (1986–2026)
Монголын хөлбөмбөгийн гэр бүлийн нэгэн эрхэм гишүүн, бидний дотны нөхөр Нэргүйн Болор-Эрдэнэ нь 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1999 онд “Хоромхон” клубт Б.Гансүх багшийн удирдлага дор хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш өөрийн авьяас чадвар, уйгагүй хөдөлмөрөөр Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин байв.
Тэрээр Монгол Улсын лигийн аваргаар хоёр удаа шалгарч, мөнгө, хүрэл медалиудыг хүртэн, “Боргио” цомын аварга болж байлаа. Түүний спортын салбарт оруулсан гавьяаг үнэлж “Спортын мастер”, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм. 2014 оноос хойш “Хоромхон” клубт багийн эмчийн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, тамирчдынхаа эрүүл мэнд, амжилтын төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласан. Улмаар 2025 оны 04 дүгээр сараас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Менежментийн хэлтсийн даргаар томилогдон, салбарын хөгжил, зохион байгуулалтын төлөө тууштай ажиллаж байв.
Нэргүйн Болор-Эрдэнэ нь эгэл даруу зан чанартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд гэр бүлдээ халамжит хань, үр хүүхдэдээ хайртай аав, ахан дүүс, анд нөхдөдөө түшиг тулгуур нь болж явсан эрхэм хүн байлаа.
Түүний ажилч хичээнгүй, нөхөрсөг, чин үнэнч зан чанар, хөлбөмбөгийн спортод оруулсан үнэтэй хувь нэмэр нь бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотнын бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл6
Ум ма ни бад мэ хум. Дэндүү залуугаараа харамсалтай юмаа. Эмгэнэл илэрхийлье.
дөчин нас чинь залуу биш хөгшиндөө ордог биз дээ.
Ийм байдалд эргүүтэж мэтгэлцэх гэж байхаар маанийн ерөөл биччихгүй дээ. Хөгшин хүний хувьд дэндүү залуу нас аа.
Амьдрал маш богинохон юм даа. Цаг хугацаа харвасан од шиг хурдан өнгөрч, нас харвасан од шиг хурдан өнгөрч байна.
Ум мани бад мэ хум.
MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack