sonin.mn

Дөрөвдүгээр сарын 29-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ногоон, тогтвортой хөгжлийн форум БНХАУ-ын Жэжян мужийн Нинбө хотод нээгдэв. Хятадын УТЗЗ-ийн БХХ-ны дэд дарга, ШХАБ-ын Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны хорооны дарга Шэнь Юэ-Юэ БНХАУ-ын дарга Ши Жиньпины илгээсэн баярын захидлыг уншиж, үндсэн илтгэл тавьжээ.




Шэнь Юэ-Юэ хэлэхдээ, баярын захидал нь ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын солилцоог гүнзгийрүүлэн, харилцан суралцах чадварыг дээшлүүлэх, мөн ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дарга Жи Жиньпин чухал ач холбогдол өгч буйг бүрэн харууллаа гэжээ. 


Тэрээр цааш нь хэлэхдээ, ШХАБ-ын хүрээнд ногоон, тогтвортой хөгжлийг хамтран дэмжих нь гишүүн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд хамтын ажиллагааны гол чиглэл юм. Ногоон, тогтвортой хөгжлийн талаар зөвшилцөлд хүрэхийн тулд Дэлхийн засаглалын санаачилгыг дэмжихийг уриалж байна. Ногоон хөгжлийн дотоод хөдөлгөгч хүчийг гаргахын тулд шинжлэх ухаан, технологийн инновацийг хурдасгах ёстой. Ногоон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхийн тулд аж үйлдвэрийн уялдаа холбоог бэхжүүлэх ёстой. Бүс нутгийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгох зорилгоор экологийн улаан шугамыг хамгаалах ёстой. Мөн ногоон, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын хүчин чармайлтыг нэгтгэхийн тулд хүмүүс хоорондын солилцоог гүнзгийрүүлэх ёстой гэсэн байна.


Г.Бямба