sonin.mn

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сэтгүүлчийн зүгээс Ирантай холбоотой гэсэн үндэслэлээр Америк Хятадын аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авч буй асуудлаар Хятадын талын байр суурийг тодруулсан байна.


Линь Жянь хариуд нь, Хятадын тал олон улсын эрх зүйн үндэслэлгүй, хууль бус ганц талын хориг арга хэмжээг тууштай эсэргүүцэж ирснийг онцлов.


Тэрээр Америкийн талыг хориг арга хэмжээг зүй бусаар хэрэглэх, “урт гарын харьяалал” хэрэгжүүлэх буруу үйлдлээ зогсоохыг уриаллаа.


Мөн Хятадын тал өөрийн аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэв.