sonin.mn

Хятадын Төвөдийн экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг бэхжүүлж, үндэсний экологийн аюулгүй байдлын халхавчийг улам бэхжүүлэхийн тулд Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо саяхан “Төвөдийн экологийн аюулгүй байдлын халхавчийг хамгаалах, бүтээн байгуулах төлөвлөгөө (шинэчилсэн хэвлэл)”-ийг хэвлэж нийтэлжээ. 2030 он гэхэд Төвөдийн ойн бүрхэвчийн түвшин 12.61%-иас давж, бэлчээрийн ургамлын бүрэн бүрхэвч 50%-иас давж, хөрс, усны хамгаалалтын түвшин 92.22% хүртэл өсгөж, байгалийн хамгаалалттай газар нутаг нь тус өөртөө засах орны нийт газар нутгийн гуравны нэгээс илүү хувийг эзэлж, экологийн орчны чанарыг тогтвортой сайжруулна. Түүнчлэн экологийн аюулгүй байдлын халхавчийн системийг оновчтой болгож, Төвөдийн баруун хойд нутгийн Чантангийн өндөрлөгийн экологийн хамгаалалт, нөхөн сайжруулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн байгалийн хамгаалалттай газрын системийг боловсронгуй болгож, өндөр уулын хахир хүйтэн газрын экосистем, уулын криосфер бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эмх цэгцтэй урагш ахиулна гэж уг төлөвлөгөөнд заажээ.