Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, энэ оны эхний гурван сард Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд нийт 1.696 их наяд юанийн ашиг олсон нь өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Мөн хугацаанд эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийт борлуулалтын орлого 33.19 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар нэмэгдсэн байна.
Гуравдугаар сарын эцсийн байдлаар Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгийн хэмжээ 190.50 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн бол, эдгээр аж ахуйн нэгжүүдийн авлага 27.03 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өслөө. Гуравдугаар сард Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 15.8%-иар өссөн байна.
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл0