sonin.mn

2026 оны Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн нийт 380 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд цар хүрээгээр дэлхийд тэргүүлж байна. 1400 гаруй үзэсгэлэнгийн тээврийн хэрэгслийн дунд 181 дэлхийн анхны загвар, 71 концепт машин байгаа нь олон улсын болон мэргэжлийн стандартын хувьд дахин нэг удаа шинэ өндөрлөгийг тэмдэглэж байна. Дэлхийн автомашины салбарын хөгжлийн чиг хандлагын харуулсан Бээжингийн автомашины үзэсгэлэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, Хятадын автомашины экспортын хувьсан өөрчлөгдөж буй орчныг ажиглах чухал цонх болж байна.




2023 оноос хойш Хятадын автомашины экспортын хэмжээ гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд автомашины экспорт 2 сая 226 мянган ширхэгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 56.7%-иар өссөн юм. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт нийт 954 мянган ширхэгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2 дахинаар өссөн үзүүлэлт юм.