sonin.mn

Саяхан 2026 оны Ази–Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Бизнесийн зөвлөх зөвлөлийн хоёрдугаар хурал Мексик улсын нийслэл Мехико хотод нээлтээ хийж, 21 эдийн засгийн 200 гаруй төлөөлөгч оролцлоо.


Гурван өдөр үргэлжлэх энэ удаагийн хурлаар “нээлттэй байдал, харилцан холболт, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд бүс нутгийн эдийн засгийн нэгдэл, дижитал инновац, дэд бүтцийн холболт, тогтвортой хөгжил зэрэг асуудлаар хэлэлцэж, шат дараатай үр дүнгүүдийг гаргахаар төлөвлөж байна.


Оролцогчид Ази–Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны ирээдүйг өндрөөр үнэлж, Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.


Тэдний үзэж байгаагаар, Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновац болон үйлдвэрлэлийн хөгжлийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөө үзүүлж байна.


Мексикийн тал Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад Ази–Номхон далайн эдийн засгийн тогтолцоонд илүү идэвхтэй нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.