sonin.mn

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. 



Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа. 


Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, айгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв. 

Зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн бүх аваргууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс нь улсын заан М.Лхагвагэрэлд гардуулсан юм.