Дөрөвдүгээр сарын 22-нд Пномпень хотноо Хятад, Камбожийн Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” стратегийн яриа хэлэлцээний механизмын анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Батлан хамгаалахын сайд Дүн Жүнь болон Камбожийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд Прак Сохонн, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Тие Сейха нар хамтдаа даргалав.
Ван И хэлэхдээ, өнгөрсөн оны 4 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Камбожид түүхэн айлчлал хийсэн бөгөөд тус улсын удирдагчидтай стратегийн гүнзгий харилцаа холбоо тогтоосон нь шинэ эрин үеийн иж бүрэн Хятад, Камбожийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр орны удирдагчид Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” стратегийн яриа хэлэлцээний механизмыг байгуулахаар шийдвэрлэсэн нь харилцан стратегийн итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ түлхэц өгсөн. Энэхүү механизмын анхны хуралдаан зохион байгуулагдсан нь Хятад,Камбожийн бат бөх найрамдлыг бүрэн харуулж, хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тодхон илэрхийллээ.
Хоёр тал санал нэгтэйгээр, өнөөгийн олон улсын нөхцөл байдал дор хоёр тал стратегийн хувьд сэрэмжтэй, тууштай байр сууриа хадгалж, улс төрийн аюулгүй байдал болон төрийн тогтвортой байдлыг хамгаалж, мөн харилцан бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг дэмжин, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, Хятад,Камбожийн хувь заяаны цогц нэгдлийг улам баяжуулан хөгжүүлэхийг онцлов. Түүнчлэн өндөр чанартай хөгжил болон өндөр түвшний аюулгүй байдлыг уялдуулан ахиулж, Хятад,Камбожийн бат бөх найрамдлыг бусниулах аливаа оролдлогыг эсэргүүцнэ. Мөн хоёр орон хууль сахиулах болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цахим мөрийтэй тоглоом болон цахим залилангийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, кибер аюулгүй байдлаа баталгаажуулна. Мөн дэлхийн дөрвөн томоохон санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бүс нутгийн маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэхийг дэмжинэ. Мөн ганц талын дээрэнгүй үйлдэл болон хүчний улс төрийг хамтдаа эсэргүүцэх, дэлхийн чөлөөт худалдаа болон олон улсын шударга ёсыг хамгаалахаар санал нэгдлээ.
Ням - 04 сарын 26,
2026
Сэтгэгдэл0