sonin.mn

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нь ном бичгийг дээдлэн, ном уншихыг уриалж, зохиогчийн эрхийг хамгаалахыг сурталчлах өдөр юм. Үүнтэй холбоотойгоор Хятад улсын саяхан гаргасан 23 дахь удаагийн Үндэсний Уншлагын Судалгааны дүнгээс харахад, 2025 онд Хятадын насанд хүрсэн хүн амын ном, сонин, тогтмол хэвлэл, цахим хэвлэл зэрэг янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамарсан ерөнхий уншлагын хэмжээ 82.3%-д хүрэв. Үүнээс насанд хүрсэн хүн нэг бүр жилдээ дунджаар 4.81 цаасан хэвлэлийн ном уншсан бөгөөд цаасан ном болон цахим номыг хүн нэг бүр нийтдээ 8.39 уншсан байжээ.




Судалгаагаар 0—17 насны хүүхдүүд 2025 онд хүн нэг бүр дунджаар 11.72 ном уншсанаас өдөрт 36.82 минут зарцуулж цаасан хэвлэлийн ном уншсан дүгнэлт гарчээ.




Та жилдээ хэдий ном уншдаг вэ?Цаасан ном болон цахим номын аль нь танд илүү таалагддаг вэ?