Дөрөвдүгээр сарын 21-нд “15-р таван жилийн төлөвлөгөөний үеийн шинэ аянд Хятад маягийн орчин үеийн хөгжлийн Өвөр Монголын шинэ хуудсыг нээе” гэх хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр, улсын хэмжээний дата ба тооцооллын чухал төвүүдийн нэг болсны хувьд “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголыг нөөц баялаг гаргадаг загвараас тооцоолох хүчин чадалд суурилсан хөгжил рүү шилжүүлж, салхин, нар, цахилгаан эрчим хүчний давуу талыг тооцоолох хүчин чадлын давуу тал болгон, Өвөр Монголыг үндэсний хэмжээний чухал ногоон тооцоолох хүчин чадлын баталгаат бааз, "ногоон тооцоолол + хиймэл оюун ухаан"-ы хэрэглээний бааз болгохоор зорьж ажиллана гэжээ.
ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, ардын засгийн газрын дарга Бао Ган хэлэхдээ, Өвөр Монгол ногоон тооцоолох хүчин чадлыг хөгжүүлэхэд, тооцоолол ба эрчим хүчний уялдаа хосолсон ногоон давуу тал, тооцооллын цар хүрээний давуу тал, мөн сүлжээний өндөр хүртээмжээс үүдэлтэй миллисекундийн түвшний хурдтай үйлчилгээний давуу талтай. Өнөөгийн Өвөр Монгол нь хиймэл оюун ухааны тооцоолох хүчин чадлын шинэ давалгааны тэргүүнд алхаж, цаашид салхи, нарны нөөцөө цахилгаан болгон, улмаар тооцоолох хүчин чадал, Token болгон хувиргаж, элбэг, хямд цэвэр эрчим хүчийг бүр олон дахин өндөр үнэ цэнтэй дижитал валют болгоно гэжээ.
Танилцуулснаар, 15-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монгол нь тооцоолох хүчин чадлын цар хүрээг тэлж, Хорин Гэрийн дата төвийн кластерын өндөр чанартай хөгжлийг дэмжин, Хөх хот ба Улаанцав хотын тооцооллын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор урагшлуулж, хэт том хэмжээний ухаалаг тооцооллын төвүүдийг байгуулан, "Бээжингийн өгөгдлийг Өвөр Монголд тооцоолох", ногоон тооцооллыг Бээжинд нэвтрүүлэх ажлыг гүнзгийрүүлж, тооцоолох хүчин чадлыг хангалттай, хурдтай, чанартай болгохын зэрэгцээ тооцоолол-эрчим хүчний уялдааг сайжруулан, нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй дата төвийн паркуудыг байгуулж, ногоон цахилгааны шууд нийлүүлэлт, эх үүсвэр-сүлжээ-ачаалал-хадгалалтын нэгдсэн дэд бүтцийг түргэтгэн хөгжүүлж, мөн дижитал аж үйлдвэрийн паркт гол суурилсан улсын хэмжээний дата аж үйлдвэрийн төвлөрсөн бүсийг өндөр стандартаар байгуулж, ногоон тооцооллын дэвшилтэт үйлдвэрлэлийг дэмжин, тооцоолол-эрчим хүчний тоног төхөөрөмж, тооцооллын үйлчилгээ, хиймэл оюун ухааны сургалт ба хэрэглээ, өгөгдлийн арилжаа зэрэг салбарын аж ахуйн нэгжүүдийг оновчтой татан оролцуулж, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний экосистемийг бүрдүүлэхээр зорьж ажиллах болно.
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл0