Хятадын Коммунист нам “Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд хэрэгжүүлж буй “төрийн ажлыг зөв үнэлэх үзэл”-ийн сэдэвт сургалт олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүгнэснээр, энэ алхам нь Хятад улс хүн төвтэй хөгжил, өндөр чанартай өсөлт болон бодлогын тогтвортой байдлыг баримталж буйг харуулж, дэлхий дахинд нэмэгдэж буй тодорхойгүй байдалд тодорхой байдал нэмж байна гэжээ.
Хятадын дээд удирдагч Ши Жиньпин “ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллах нь төрийн ажлын хамгийн том амжилт” гэж онцлон хэлсэн байдаг. Испанийн “Хятадын бодлогын ажиглагч” (Observatorio de la Política China) цахим хуудасны нийтлэлд дурдсанаар, ХКН иргэдийн “хүртээмжийн мэдрэмж, аз жаргалын мэдрэмж, аюулгүй байдлын мэдрэмж”-ийг засаглалын гүйцэтгэлийн гол шалгуур болгож ирсэн нь Хятадын хэдэн зуун сая иргэнийг ядуурлаас гаргасан амжилтын үндэс болсон гэжээ.
Ши Жиньпин “үр ашигтай, чанартай, тогтвортой эдийн засгийн өсөлтийг зорих ёстой” хэмээн тэмдэглэсэн байдаг. Сингапурын “Ляньхэ Завбао” сонин (Lianhe Zaobao) мэдээлэхдээ, ДНБ-ийг хөөцөлдөхөөс илүүтэй өсөлтийн чанарт анхаарах болсон нь Хятадын төрийн ажлыг үнэлэх үзлийн чухал өөрчлөлт болсон гэжээ. Британийн “Ройтерс” агентлаг (Reuters) Хятад улс 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4.5–5 хувь гэж тогтоосон нь чанартай өсөлт нэн тэргүүнд тавигдаж байгаагийн илрэл бөгөөд технологийн шинэчлэл, дотоодын хэрэглээг дэмжих бодлого гол чиглэл болж буйг онцолжээ.
Ши Жиньпин төрийн албан хаагчид “ажлаа тууштай үргэлжлүүлж, үе шат дараалан нэг зорилтыг хэрэгжүүлэх ёстой” хэмээн онцолсон байдаг. Олон улсын хэвлэлүүд үүнийг Хятадын бодлогын тогтвортой, залгамж чанартай байдлын илрэл гэж үнэлэв. Бангладешийн “Шуурхай мэдээлэл” сонин (Weekly Blitz) нийтлэлдээ, Хятадын засаглалын бүтэц урт хугацааны төлөвлөлтөд гол байр суурь үзэлдэг бөгөөд таван жилийн төлөвлөгөөнүүд улс орны хөгжлийн стратегийг тодорхой тогтоож, залгамж чанарыг бататгадаг гэж дурджээ.
Пакистаны “Миньютийн толь” сонин (Minute Mirror) “геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй үед Хятадын тогтвортой байдал дэлхийн хөгжилд илүү их итгэл, тодорхой байдал авчирч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна." гэжээ.
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл0