4-р сарын 22-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. АНУ-ын тал Америк-Ираны гал зогсоох хугацааг сунгасныг дурдсантай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр хэлэхдээ, " Одоогийн бүс нутгийн нөхцөл байдал нь энх тайван, дайны хоорон дахь завсрын чухал үе шатанд байна.
Дайны ажиллагааг дахин эхлүүлэхээс илүү бүх талаар зайлсхийх нь чухал хэвээр байна.
Хятадын тал холбогдох талууд цаашид улс төр, дипломат замаар маргаанаа зохицуулж, бүрэн, тогтвортой гал зогсоох, дайныг зогсоохыг хэрэгжүүлэн, Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна" гэж онцолжээ.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 23,
2026
Сэтгэгдэл1
Зөв,,,,,дайн эхлүүлж яагаад ч болохгүй,,,нэгэнт эхэлчихвэл цасан уруй шиг юм болно,,,,,