CGTN-ийн гаргасан олон улсын санал асуулгаар, геополитикийн эрсдэл, эрчим хүч болон дэлхийн эдийн засгийн хүндрэл нэмэгдэж буй үед Хятад улсын “тогтвортой өсөлт” дэлхийд хамгийн их хүлээлт дагуулж буй хүчин зүйл болсон нь тодорлоо. Оролцогчдын 89.3% нь ийм тогтвортой байдлын үнэ цэнэ улам нэмэгдэж байна гэжээ. Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг 5% өсөж, ОУВС-гийн бууруулсан дэлхийн өсөлтийн таамгаас нэн өндөр гарч, оролцогчдын 89.8% нь Хятадын эдийн засгийн өндөр эрэг тэсвэртэй байдлыг онцолсон байна.
Үйлчилгээний салбар, жижиглэн худалдаа тогтвортой өсөж, хэрэглээний бодлогын эерэг өөрчлөлтүүдийн нөлөөгөөр Хятадын өргөн хэрэглээний зах зээлийн потенциал хурдацтай нээгдэж байна гэж судалгаанд оролцогчдын 86.9% нь үзжээ. Мөн Хятадын эдийн засаг улам бүр инновац, үйлчилгээ, дотоод хэрэглээ-д тулгуурласан олон талт бүтцийн шинэ шатанд шилжиж буйг 84.3% нь дэмжсэн байна.
Өндөр технологийн болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өсөж, эдгээр салбарууд аж үйлдвэрийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулсан нь технологийн шинэчлэл Хятадын эдийн засгийн чанартай хөгжлийн гол хөдөлгөч болсныг харуулав. Нөгөө талаар, импорт-экспортын нийт хэмжээ 15% өсөж, олон улсын томоохон экспо, үзэсгэлэн яармагууд “Хятадын үйлдвэр”-ийг “дэлхийн зах зээл” болгон өргөжүүлж байна. Судалгаанд оролцогчдын 81.2% нь өнөөгийн хамгаалалж бодлого давамгайлах нөхцөлд Хятадын зах зээл хүчтэй өрсөлдөх чадвар, орлуулшгүй ач холбогдолтой гэжээ. Мөн 85.1% нь өөрийн улс Хятадтай иж бүрэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжсэн байна.
Энэхүү санал асуулгад CGTN-ийн англи, франц, араб, орос хэлний платформоор 24 цагийн дотор нийт 5242 хүн оролцож байр сууриа илэрхийлжээ.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0