4-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Энэ оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 22-ны хооронд болох “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ”-ний 11 дэх удаагийн хянан хэлэлцэх бага хуралд Хятадын тал гэрээний хэрэгжилтийн улсын тайлангаа өргөн барих уу? Хянан хэлэлцэх бага хурлаас Хятадын тал ямар хүлээлттэй байна вэ гэж сурвалжлагч асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ, 4-р сарын 17-нд Хятадын засгийн газар “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ”-ний 11 дэх удаагийн хянан хэлэлцэх бага хуралд гэрээний хэрэгжилтийн улсын тайлангаа өргөн барьсан. Хятад улс цаашид “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ”-ний хянан хэлэлцэх бага хуралд бүтээлч байдлаар оролцож, бүх талуудтай хамтран, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцооны эрх мэдэл, үр нөлөөг хамтаар хамгаалж, дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг дэмжих болно гэжээ.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0