Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академиас саяхан “2025 оны Хятадын онлайн уран зохиолын хөгжлийн судалгааны тайлан”-г гаргаж, 2025 оны эцэс гэхэд Хятадад онлайн уран зохиолын уншлагын зах зээлийн хэмжээ 50.21 тэрбум юаньд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 16.6%-иар өссөн үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
2025 онд бодлогын дэмжлэгтэйгээр урлаг соёл, технологийн салбар уялдаатай хөгжин, онлайн уран зохиол бүтээх, хөгжүүлэх, дэлхий даяар түгээх экосистем улам бүр цогц болж байна. Уран бүтээлийн тоо, олон ургалч сэдэв болон янз бүрийн хэлбэр нь соёл уран зохиолыг цаашид түгээх гол хүчин зүйл болж байгаа талаар уг тайланд дурджээ.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0