НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /TASS/. АНУ-ын төлөөлөгчид Кубын талтай хийсэн хэлэлцээний үеэр тус улсын эдийн засгийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн тухай NewsNation сувгийн сэтгүүлч Келли Мейер Төрийн департаментын нэрээ нууцлахыг хүссэн төлөөлөгчийн ярьсныг эш татан мэдээлжээ.
"АНУ-ын тал Кубын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эдийн засаг, засаглалын томоохон шинэчлэл хийх асуудлыг хэлэлцсэн" гэж Мейер Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.
АНУ-ын тал Кубад Starlink хиймэл дагуулын интернэт сүлжээ нэвтрүүлэхийг санал болгожээ. АНУ-ын төлөөлөгчидтэй Кубад хэлэлцээ хийснийг Кубын Гадаад хэргийн яам өмнө нь баталсан байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын туслахууд багтсан бол Кубын Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид хэлэлцээнд оролцжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 21,
2026
Сэтгэгдэл0