sonin.mn

МАНИЛА, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Kyodo/. Филиппин, АНУ-ын Зэвсэгт хүчний жил тутмын хамтарсан сургуулилалт даваа гарагт эхэллээ. Энэ удаагийн өргөн хүрээтэй сургуулилалтад Японы Өөрийгөө хамгаалах хүчин анх удаа оролцож байгаа бөгөөд энэ нь сургуулилалтад оролцогч орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. 


Тавдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх “Баликатан” сургуулилалт Филиппиний хойд болон баруун нутагт явагдах бөгөөд Австрали, Канад, Франц, Шинэ Зеланд зэрэг долоон орны нийт 17 мянган цэргийн алба хаагч оролцож байна. 


Японы тал энэхүү жил тутмын сургуулилалтад 1400 цэргийн алба хаагч, гурван хөлөг онгоц, хоёр нисэх онгоцоо илгээсэн нь сургуулилалтад оролцож буй хамгийн том бүрэлдэхүүн болж байна. Филиппиний Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Ромео Браунер нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ, “Баликатан” сургуулилалт нь аюулгүй байдал бол хамтын асуудал, түншлэл бол бидний хамгийн том давуу тал хэвээр байгаа гэдгийг тодорхой харуулж байна” гэж мэдэгджээ. 


Уг сургуулилалт нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүсэд БНХАУ үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй үед болж байна.


Даваа гарагт БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакүнь мэдэгдэл хийхдээ, Филиппин-Америкийн хамтарсан сургуулилалтад Япон улс оролцож байгааг шүүмжилсэн байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг