СОФИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /BTA/. Европын Комиссын Дарга Урсула фон дер Ляйен "Дэвшилтэт Болгар" эвсэл парламентын сонгуульд ялсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч асан Румен Радевт өчигдөр баяр хүргэлээ.
Энэ сарын 19-нд болсон парламентын ээлжит бус сонгуульд "Дэвшилтэт Болгар" эвсэл итгэл төгс ялснаар шинэ парламентад олонхын суудал авахаар болоод байгаа юм.
"Парламентын сонгуульд ялсан Румен Радевт баяр хүргэе. Болгар улс бол Европын гэр бүлийн нэр төртэй гишүүн бөгөөд бидэнд тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Болгар төдийгүй Европын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын төлөө цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн У.Ляйен X нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 21,
2026
Сэтгэгдэл0