sonin.mn


ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Irna/. Иран улс заналхийлэл, шахалт дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж тус улсын парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгдлээ.

"Бид заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй" гэж тэрбээр хэлснийг Ираны IRNA агентлаг уламжилжээ.




Галибаф нэмж хэлэхдээ, сүүлийн хоёр долоо хоногийн турш Иран улс "тулааны талбарт шинэ хөзөр гаргаж тоглохоор бэлтгэж байна" хэмээн онцоллоо.




Энэ сарын 8-нд Техран, Вашингтон хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон юм. Талуудын эхний шатны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 11-12-нд Исламабадад болсон ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм.




АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь талууд хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Түүний хэлснээр, уулзалт өчигдөр болох ёстой байв.




IRNA агентлагийн мэдээлснээр, АНУ Ормузын хоолойг үргэлжлүүлэн бүслэн хааж байгаагаас гадна, яриа хэлэлцээнд тавьж буй шаардлага нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул Ираны эрх баригчид уг уулзалтад оролцохгүй байхаар шийджээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг