sonin.mn

Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний нээлтийн жилийн анхны үзэсгэлэн бөгөөд Хайнаний чөлөөт худалдааны боомт бүх арлын хэмжээнд гаалийн хяналтын тусгай бодлого хэрэгжүүлсний дараах анхны яармаг болох Хятадын олон улсын 6 дахь удаагийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлхийн анхаарлыг татаж байна.


Энэхүү дэлхийн хэрэглээний чиг хандлагыг тодорхойлогч болсон үзэсгэлэн нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, бүтцийн өөрчлөлтөд ямар дохио илгээх нь онцгой анхаарал татаж байна.


Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн интернет ашиглагчдын дунд санал асуулга явуулсанд судалгаанд хамрагдагсдын 85.1 хувь нь “Хятадыг зорих”, “Хятадад хөрөнгө оруулах” нь компаниуд дэлхийн зах зээлд гүнзгий нэвтрэн орж, өөрсдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй сонголт болсон гэж үзжээ.


Энэ удаагийн үзэсгэлэнд 60 гаруй улс, бүс нутгаас 3400-аас дээш брэндийг татан оролцуулж, олон улсын үзэсгэлэнгийн барааны эзлэх хэмжээ 65 хувьд хүрч, өнгөрсөн оноос 20 нэгжээр өссөн байна.


Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 92 улс, бүс нутгийн 3800 гаруй аж ахуйн нэгж, 12 мянгаас давсан брэндүүд уг үзэсгэлэнд оролцжээ. Судалгааны дүнгээс харахад, оролцогчдын 91.1 хувь нь үүнийг өндрөөр үнэлж, тус үзэсгэлэн нь дэлхийн компаниудын харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээг өргөжүүлэх өргөн боломж, чухал талбар болж байна гэж үзсэн байна.


Энэхүү санал асуулгыг CGTN-ийн Англи, Испани, Франц, Араб, Орос хэл дээрх платформууд дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор дэлхийн 7664 интернет ашиглагч оролцож, санал бодлоо хуваалцжээ.