БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Монгол Улсын баг тэмцээнд оролцож буй 19 орноос эхний өдрийн байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна.
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл7
юу вэ? Азид 45 улс бдаг, гэтэл 19 улс оролцож бдаг, ӨвөрМонголын нээлттэй тэмцээн юм биш үү? чансаа муутай тэмцээнд оролцоод ард түмнээ хуураад бна уу
Үлдсэн улсууд нь Жудод муу. Өнөө жил Азийн наадамтай тул Азийэ аваргууд арай л сул болж байх шиг.
Япон ороогүй юм уу даа, бурхангүй газар бумба галзуурна гэдэг л болж байх шиг
Эхний өдөр ч яахав сүүлрүүгээ юу болох бол?
Хөөрцөглөн болоогүй энэ, хөөрхийс хомоол хамчихалгүйхэн шиг дуусгахаа л хичээсэн нь дээр баймаар
Япон гүй бол ямар юмных нь Азийн биш Азын аврага болно
3 н медалиар тивд түрүүлнэ гэж юу байхав, эхний өдөр бол эхний өдөр л бдаг.