sonin.mn

Монголын рок поп урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх чансаатай цөөхөн хамтлаг дуучдын нэг бол яах аргагүй “Хурд”. 1990-ээд оны үед анхлан банзан гитар, өргөн жинс, урт үс бүхий өвөрмөц хэв маягийг залуусын дунд “мода” болгож, Монголд рок хөгжмийн урсгалын шинэ өнгө төрхийг нээж, хөгжүүлж явсан тус хамтлаг өнөө хэр нь тайзнаа гэрэлтэж “Цэргийн бодол”, “Эх орон”, “Чоно” зэрэг эх оронч омогшил төрүүлсэн олон арван уран бүтээлээрээ дамжуулан залуу үеийнхнээ ч байлдан дагуулсаар буй. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн босгон дээр тус хамтлагийн ахлагч, хөгжимчин, УГЗ Дамбын ГАНБАЯРЫГ дугаарынхаа зочин хойморт урьж ярилцлаа. Тэрээр 1984-1987 онд Ардын Армийн 107 дугаар ангид гурван жилийн хугацаат цэргийн албыг хааж ахлах түрүүч цол хүртэж, жагсаалын дарга хэмээх эрхэм албыг хашиж, үеийн нөхдөө манлайлж явсан нэгэн юм.


Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?


-Би айлын дөрөв дэх хүүхэд. Гурван ах, зургаан эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Аав ээжийн минь хувьд Монголын Төмөр замд насаараа хөдөлмөрлөсөн хүмүүс. 10 хүүтэй айл гэхэд хүүхдүүд нь үймж сахилгагүйтэх, хэрэг төвөгт орооцолдох, хоорондоо муудалцах зүйл байхгүй. Ахын даалгасан үүргийг дүү нар нь яг таг гүйцэлдүүлдэг. Ах дүүс харилцан биенээ хүндэтгэдэг тийм л дэг журамтай айлд төрж өссөн.


Хөгжимтэй нөхөрлөсөн түүхээсээ бидэнтэй хуваалцаач...


-Манайх Улаанбаатар хотоос 40 км зайд Рашаант өртөөнд ажиллаж, амьдардаг айл байсан. Тухайн үед Зөвлөлтийн цэргийн анги манай гэрийн хойхно хээрийн гаралтад гарч, цэргийн бэлтгэл сургуулилтаа хангадаг байлаа. Бага балчир хүүхдүүд анхандаа орос ах нарын дуулж хуурдахыг алсаас ажиглаж зогсдог байсан. Аажимдаа тэдэнтэй дотносож хөгжим хэмээх зүйлтэй танилцсан түүхтэй. Орос ах нар цоо шинэ банзан гитар, пянз гэх мэт маш гоё зүйлсийг хэрэглэдэг, сайхан ч дуулж хуурдана. Нэг өдөр ээжийгээ хоргоосоор байгаад хоёр шил архи авхуулж, түүнийгээ цэргүүдэд өгөөд гитарыг нь авсан. Тэр банзан гитарын анхны эгшиг миний амьдралын хэмнэлийг өөрчилж, ирээдүйн урлагийн замд минь гэгээ татуулсан дурсамжтай мөч байсан даа.


"СОКИВО РЕДАКЦ "ХУРД" ХАМТЛАГИЙН ПаГИЙН ЛХЛАГЧ, КУРДхАиТЛГИЙнахлагЧ, ч, xor хогжимчиН, УГЗ Дамбын ДамбынганбаяР ГАНБАЯР -ГУРВАН жилийн ЦЭРГИЙН Ийн жагО ГСААлЫН ДаРГ A БАЙНА ГздэГ УЕДЭЭ тод МОРТЭИ ЯвснЫ ИЛЭРЯИЙЛЭЛ. ЗУРГААн CAP ТуТАМД 180 ЦэРЭГ ГЭКЭЭР ГУРВАН жИЛИИн хуГ ХУГАЦААНД минии ДаРГАЛж ЯВСАН 1000 ГАРУИ АЛБя ХААж ЦЭРГИИн ТАНГ АРАГ BPTOH Эк ОрнЫ ΧΥΥ БОЛж БАЙЛАА. одоО миний ЦэРЭГ ЯВСАН ЗАЛУУс НадТАй тАарахААРАЯ "'ገረፀ" በ ГЭЖ ХУНДЭТГЗДэг. ДАМБЫН ГАНБАЯР, ХУРЫН гАНбаЯРАас ИЛУУТЭЙ "ተፃ" ГАНБАЯР гэх менхийн АПДРЫГ T3P ЗАЛУУс НАДАД АИРЛАСАН. бАхАРхАЛТАИ ก БАЙдАГ юм." гэсэн бичвэр нарын зураг байж магад

Танд тоглож чадахгүй хөгжмийн зэмсэг гэж бий юу?


-Морин хуураас бусдыг нь тоглоно. Морин хуурыг тоглож чадахгүй дээ биш л дээ, дээдэлдэг болохоор элдэв янзаар оролдож үзэхийг хүсдэггүй.


Таныг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын Донецк хотод Барилга, чимэглэлийн сургуульд суралцсан гэж сонссон. Урлагийн авьяастай хүүхэд энэхүү зам мөрийг сонгосон нь шалтгаантай байх...


-Дөрөвдүгээр ангидаа 20 дугаар сургуулийнхаа н.Чүлтэмдорж багштай “Ганзам” хүүхдийн хамтлагт гоцлол гитарчин, бөмбөрчин болсноор анх урлагийн тайзнаа гарсан. Тухайн үедээ л хүүхэд гэхэд бишгүй том амжилтууд гаргасан. Би ер нь өсөхөөсөө өнөөг хүртэл урлагаас алхам ч хөндийрсөнгүй. Цаашдаа ч холдохгүй урлагтаа үнэнч үлдэх нь мэдээж. Дээрх сургуулийн тухайд гадаадад суралцсан гол зорилго бол хөгжим л байсан. Түүнээс барилга барьж сурна гэж яваагүй. Иймдээ ч очсон даруйдаа Украин залуустай нийлж ABBA, Smokie зэрэг Европт алдартай хамтлагуудын уран бүтээлийг судалж, дуурайн тоглож, хөгжимд улам татагдах болсон.


гитар ба бичвэр нарын зураг байж магад

Ид хийж бүтээх насандаа гурван жилийн цэргийн алба хаана гэхээр танд тухайн үед ямар санагдаж байсан бэ? Цаг хугацааны хувьд харамсаж байв уу?


-Харамсах нь бүү хэл, харин ч өөрөө тэмүүлж, мөрөөдлөө биелүүлэхээр хүслээрээ цэргийн албанд мордсон доо. Тэр үед Монголын нийгэмд “Цэрэгт явахгүй юм бол эр хүн болж төрсний хэрэг юу билээ” гэсэн нэгэн сайхан омогшил, ойлголт байсан. Энэ нь бичигдээгүй хууль мэтээр залуусын зүрх сэтгэлд оршиж, эх орныхоо өмнө хүлээх үүргийг нэр төрийн хэрэг хэмээн үздэг байсантай холбоотой байх. Миний хувьд 1981 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд ангийнхаа шижигнэсэн залуусын хамтаар цэрэг татлагын комиссоор орж тэнцэж байлаа.


Тухайн үед цэрэгт явмаар байв ч гадаадын сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байсан учир барууны урлагийг судлах боломжийг алдахгүй гэсэндээ Украинд суралцах шийдвэрийг гаргасан. Түүнээс цэргийн албанаас зугтсан хэрэг огтхон ч биш.


Иймдээ ч эх орондоо ирсэн даруйдаа цэргийн албанд мордож, барилгын цэргийн угшилтай Ардын Армийн 110 дугаар ангид хуваарилагдсан. Эл ангид хуваарилагдсан нь гадаадад суралцсантай минь холбоотой байсан болов уу гэж боддог. Гэвч төд удалгүй Ардын Армийн 107 дугаар ангид шилжин томилогдож, тэндээ гурван жилийн цэргийн албыг нэр төртэйгөөр хаасан. Тус ангид очсон анхны жилдээ жагсаалын дарга хэмээх хүндтэй үүргийг хүлээсэн нь өдгөө бодоход ч бахархалтай бахдам сайхан санагддаг. Шинэ цэрэг ахлах дарга нарын анхааралд өртөж, жагсаалын даргаар томилогдсон нь урлаг, спортод авьяастай байснаас минь үүдсэн хэрэг л дээ. Цэргийн амьдрал сайхан шүү. Би залуу насаа дурсахаараа Ардын Армийн 107 дугаар ангийнхаа байрлаж байсан газар очиж хааяа алхдаг юм.


Эх орны дуудлагаар жигдрэн жагссан газар газрын цуутай хөвгүүдийг шинэ цэрэг даргалж явах үеийн мэдрэмж ямар байсан бэ?


-Гурван жилийн цэргийн жагсаалын дарга байна гэдэг үедээ тод мөртэй явсны илэрхийлэл. Зургаан сар тутамд 180 цэрэг гэхээр гурван жилийн хугацаанд миний даргалж явсан ротод 1000 гаруй цэрэг алба хааж цэргийн тангараг өргөн эх орны хүү болж байлаа. Одоо ч миний цэрэг явсан залуус надтай таарахаараа “Жа” л гэж хүндэтгэдэг. Дамбын Ганбаяр, Хурдын Ганбаяраас илүүтэй “Жа” Ганбаяр гэх мөнхийн алдрыг тэр залуус надад хайрласан. Бахархалтай л байдаг юм. Жавхаатай, сүйхээтэй, аливаа юмны эв, учрыг төвөггүйхэн олчихдог, авхаалжтай цовоо хөвгүүд л дарга нарынхаа нүдэнд өртөж, жагсаалын дарга буюу бидний ярьдгаар “Жа”-гаар томилогддог.


Товчхондоо амьдралын ухаантай, сүйхээтэй нөхрийг хүмүүс “үгүй мөн “жа”-тай эр шүү” гэхчлэн ярьдаг даа. Тийм хэлц үг ард түмний дунд дэлгэрч хэрэглэгддэг байсан нь цэрэг, ардын хэлхээ холбоо ойр нягт байсных гэж би боддог. Урлагийн мэдрэмж арай давамгай байсандаа ч тэр юм болов уу? Цэргүүддээ би их хайртай байсан.


Аавынх нь оронд аав, ахынх нь оронд ах нь болж явах ёстой болохоос дарга боллоо гэж омойтохгүй юм шүү гэдгийг өөртөө сануулдаг байлаа. Мөн миний ротод нутаг ус, дов жалга, бяр чадлаар нь ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үзэл байгаагүй. Түүний эсрэг байр суурьтай хүн л дээ би. Харин урлагт хайртай жагсаалын даргатай байсан болохоор миний цэргүүд урлагт ойр гурван жилийн албаа хаасан байх (инээв). Жишээ татахад би цэргүүдээ командаар биш хөгжмөөр удирддаг байлаа. Өглөөний бослогоор пянз хөгжим дээр метал рок ая эхлүүлээд дуусахад цэргүүд ороо жимбийтэл хураагаад гарч жагссан байдаг байсан юм даа.


гитар ба бичвэр нарын зураг байж магад

“Хурд” хамтлагийг үүсгэн байгуулсан түүхээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?


-1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны олны хэсгийн зураг авалтад цэргүүдтэйгээ оролц гэсэн тушаал авсан. Ингэж л урлагаар хөглөгдсөн “Жа” гурван жилийн албаа урлагаар үдсэн дээ. Цэргээс халагдаж ирсний дараахан нэг өдөр танил маань надад сонирхлоороо нэгдсэн хэдэн залуус хамтлаг байгуулж байгаа, тэр дундаа бөмбөрчин сонгон шалгаруулж авах гэж байгаа тухай дуулгасан.


Угтаа бол намайг тэд маань шалгая гэж дуудсан л даа. Гэсэн ч би гэдэг хүн чинь 1974 оноос хойш хөгжим тоглочихсон, барууны урлагийн зах зухаас нүдээр үзээд гадаадад суралцаад ирчихсэн, гурван жилийн цэргийн алба хаачихсан. Хаах хаахдаа “Жа” явсан хүн чинь тэр залууст шалгуулах биш өөрөө тэднийг шалгана биз дээ.


Ёстой л сонирхлоороо нэгдсэн уран сайханч залуус намайг угтсан даа. Тэд маань тухайн үед сэтгэлд хараахан хүрээгүй ч гэлээ “Хурд” хамтлагтайгаа зам мөр ийнхүү холбогдсон түүхтэй. Хүмүүс солигдож, гарч, орж явсаар “Хурд” хамтлаг албан ёсоор бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдэн бий болсон үе гэвэл 1993 он. 1991 онд Отгонбаяр, 1992 онд Нааяа, 1993 онд Нарсар, 1994 онд Цогоог эгнээндээ нэгтгэж улмаар урлаг уран бүтээлийг бүрэн утгаар нь туурвиж эхэлсэн. Анхны уран бүтээл болох “Чоно”, “Цэргийн бодол” зэрэг дууг хүнээс дуу хураагчийг нь гуйж аваад хүний хөл татарч дуу чимээгүй болсны дараа шөнө дөлөөр Соёлын төв өргөөнд анх бичиж байсан түүхтэй.


"Монгол цэргийн өдөр" тохиож байна. Уг өдрийг “Цэргийн бодол" дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өдгөө ч тодхон эгшиглэсээр буй энэ алдарт дуу бүтсэн түүхээсээ хуваалцаач..


-Энэхүү дууг одоогоос 49 жил (1977 он)-ийн өмнө бидний том ах Д.Ганболд цэргийн албаа хааж байхдаа зохиосон. Тэрээр цэргийн хуаранд дууныхаа шүлгийг тэрлэж, мөн аялгууг нь нотолсон гэдэг. Цэргийн хуарангаас төрсөн энэхүү дууг хожим “Хурд” хамтлаг 1990-ээд онд дуулснаар хит болсон. "Цэргийн бодол" дуу бол “Хурд” хамтлагийг оргилд гаргасан дуу. Ийм болохоор ч тэр үү манай хамтлаг эх орон, тусгаар тогтнол, цэрэг эрсээ магтан дуулсан уран бүтээл олныг туурвисан даа.


бичвэр нарын зураг байж магад

1990-ээд онд рок хөгжмийн урлагийн цоо шинэ төрөл жанрыг Монголд нэвтрүүлсэн хамтлаг бол “Хурд”. Хамтлагаа байгуулах үед олон нийт бидний уран бүтээлийг хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байсан уу?


-Ард түмний амьдрал сайнгүй байсан үе. Урлагийнхнаас хүртэл амьдралаа өөд нь татах гэж ганзагын наймаа хийсэн нь цөөнгүй. Гэсэн ч тухайн үед “Хурд” үнэт зүйлээ гээлгүй урлагтаа үнэнч үлдсэн. Бүх зүйлээ зориулсан. Рок, поп урсгалын тухайд Монголын урлагт томоохон орон зай байгааг бид бүхэн олж харсан.


Мэдээж “Хурд” хамтлаг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх хүртэл амаргүй замыг туулсан. Цагдаа нар ирээд үс тайраад, өмд хайчилчихдаг тийм л цаг үе байлаа. Нэг хэсэгтээ л социалист дэглэмтэй улс оронд барууны хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлэгч хэмээн чулуу, лааз шидүүлэн ад үзэгдэж явсан үе бий.


Ямар дуу хийх, дууны үг нь ямар байх гэх мэт бүх зүйл төрийн хяналтад байлаа. Угтаа бол Чингис хаан ч гэж хэлж чаддаггүй бүр цаашилбал Монголын ард түмэн нэг хэсэг Сар шинийн баяраа ч тэмдэглэх хориотой байсан гэдгийг одоогийн хүүхдүүдэд хэлбэл ойлгохоос ойлгохгүй нь их байх.


1989 онд Спортын төв ордны “А” зааланд анх удаа Монголын хамтлаг дуучдын нэгдсэн томоохон уралдаан болсон. Тухайн үед "Соёл-Эрдэнэ" хамтлагийн Галсанбат, Зуундарь, Ухнаа тэргүүтэй урлагийн ах нар шүүгчээр ажилласан.


Уг тэмцээнд “Харанга” хамтлаг тэргүүлж “Хурд” хамтлаг дэд байр эзэлснээр томоохон тэсрэлт хийж байлаа. Энд мөн нэг хөгжилтэй зүйлийг дурдахад бид бүхэн дуугаа дуулахдаа тэсэлгээний бодис ашиглан битүү зааланд утаа тавьж үзэгчдийн нулимсыг гаргаж байсан түүх бий (инээв). Ер нь тэр цаг мөчөөс “Хурд” хамтлаг олонд танигдаж эхэлсэн. Залуус бидний уран бүтээлийг ойлгож дэмждэг болсон. Урт үс, өргөн өмдийг үзэж чаддаггүй байсан залуус бидэнтэй адил хувцаслаж, үсээ ургуулж, банзан гитар үүрэх нь олширсон доо.


Танай студид зочлохдоо “Хурд” хамтлагийн маш том логог олж харлаа. Логоны утга учрын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Миний хувьд “Хурд” хамтлагийн талаар мэддэг, дууг нь дагаж дуулдаг ч гэсэн логог нь нарийн анзаарч харж байгаагүй юм байна.


-Логон дээр үхэр тэрэгний дугуй, бухын толгой бий. Үхэр тэрэгний дугуйны хувьд Чингис хаан үхэр тэрэгтэйгээ дэлхийн талыг эзэлсэн гэсэн санаа. Харин бухын толгой бол рокуудын бэлгэдлээс үүдэлтэй. Рокууд долоовор болон чигчий хурууг дээш гаргаж, дунд болон ядам хурууг нугалсан буюу эвэртэй төстэй гарын дохиог өргөн ашигладаг. Энэ нь эрч хүч, эрх чөлөөг эрхэмлэхийн зэрэгцээ рок хөгжимд дуртай, дэмжиж байгааг илэрхийлж хүндэтгэл үзүүлж буй хэлбэр юм. Ингэж л лого бүтсэн түүхтэй. Чингис хаан дэлхийн талыг эзлэхэд зүтгэж байсан зүтгүүр нь бух, харин үхэр тэрэгний дугуй бол хурдыг бэлгэдэж байгаа юм. Мөн бухын толгойг ясан хэлбэрээр дүрсэлсэн нь юунд ч үл шантарна, ясаа цайтал үзнэ гэсэн санааг давхар агуулж байгаа.


бичвэр нарын зураг байж магад

Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчлан таниулж ирсэн хүний хувьд цэргийн насны залууст хандаж та ямар үгийг дайх вэ?


-Цэргийн албаа заавал хаагаарай гэж хэлье. Залуу насны чимэг хожим нэгэн насны чинь бахархал болж үлддэг юм. Цэрэгт яваад хугацаа алдана гэж ерөөс байхгүй. Ар гэрийн чинь олгоогүй хүмүүжил, ухааныг энэ алба зааж өгнө. Эх орныхоо газар шороо, уул ус, хангай дэлхийгээ хайрлах сэтгэл ч энэ албанаас эхэлдэг юм. Тиймээс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, жинхэнэ эр хүн болж төлөвших тэр сайхан боломжийг бүү алдаарай, дүү нар минь. “Цэрэгт явсан эр хүн нутагтаа ирэхэд охидын энгэрийн товч мулт үсэрнэ” гэж найрагч ах нарын хэлсэн үг бий шүү. Ялимгүй хэтрүүлэгтэй боловч тэр хэмжээнд хүний харааг булааж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн санаа.


Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


-Батлан хамгаалах салбарын “Соёмбо” сонины хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүсье. Мөн Монголынхоо нийт сайхан харчуудад тэр дундаа улс эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.


Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

Эх сурвалж: "Соёмбо" сонин