УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр мэдээлэл хийж, "Би хүний мууг үзэх гээд байгаа асуудал биш ээ. Энэ бол Монголын олон оюутан, сурагчдын сурах хүсэл мөрөөдөлтэй холбоотой асуудал. Гэтэл Боловсролын зээлийн сан гэх энэ боломж над шиг болон миний ард байгаа мянга мянган оюутан, залуучуудад хэзээ ч нээлттэй байгаагүй. Өөрөөр хэлбэл, олон залуусын боломжийг хулгайлсан асуудал яригдаж байна.
Энэ асуудлын хүрээнд би хоёр шаардлага хүргүүлж байгаа.
Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ нэн яаралтай төлөх ёстой. Мөн өөрөө ёс зүйн алдаа гаргасан учраас Ёс зүйн дэд хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэх болон бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг заасан байдаг. Үүнтэй адил төрөөс авсан зээл, санхүүжилтийн хугацаа хэтэрсэн өртэй, эсвэл төрийн санхүүгийн дэмжлэгийг зүй бусаар ашигласан нь тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалздаг зохицуулалтыг хуульд зайлшгүй тусгах хэрэгтэй.
Миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхээ ашиглан энэ асуудлыг өргөн барих боломжтой гэж үзэж байна.
Монголын ард түмэн нэг зүйлийг ойлгох ёстой. Төрийн боломжийг төрд орохоосоо өмнө бага багаар ашиглаж сурсан хүмүүс төрд орж ирснийхээ дараа нүднээс далд яг юу хийж байгаа вэ гэдэг эргэлзээ төрүүлдэг. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар ашигласан хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд ажиллуулах ёсгүй.
Ямар ч төлбөргүй сургуульд сурч байсан атлаа төлбөртэй сургуульд сурч байгаа мэтээр Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжилт авч байгаа нь ёс зүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна." гэв.
Хариуд нь УИХ-ын гишүүн Б.Хэрлэн тайлбар хийн, "Гадаадад суралцахаар явж буй хүмүүс тодорхой гэрээ байгуулдаг. Тухайн гэрээнд сурч, зэрэг цолоо хамгаалж ирсний дараа захиалга өгсөн байгууллагадаа таван жил тасралтгүй ажиллаж, гэрээний үүргээ биелүүлсэн тухай материалаа өгч, үүргээс чөлөөлөгдөх хүсэлт гаргадаг журамтай. Энэхүү хүсэлтийг Боловсролын зээлийн сангийн удирдлага болон Засгийн газар шийдвэрлэдэг зохицуулалт байдаг.
Энэ журмын дагуу гадаадад суралцаад ирсэн ч Засгийн газрын шийдвэрээ олон жил хүлээж байгаа хүмүүс маш олон бий. Түүний нэг нь би өөрөө.
Миний хувьд 2012 онд Герман улсад төрийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалж ирсэн. Үүнээс өмнө Удирдлагын академид багшилж байсан бөгөөд бусад багш нарын адил Германы Потсдамын их сургуульд 2002-2003 онд магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед бид Энвентийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байсан.
Харин 2008-2011 онд тухайн үеийн Сургалтын төрийн сан, одоогийн Боловсролын зээлийн сангаас сургалтын зардлын дэмжлэг авах хүсэлт гаргаж, санхүүжилт авч байсан.
Гэтэл намайг тэтгэлгийг давхардуулан авсан мэтээр буруу ойлголт яваад байх шиг байна. Үүнийг тодорхой хэлэхэд, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг авч байх хугацаандаа би Германы Потсдамын их сургуулийн хүний нөөцийн тэнхимд дагалдан багшаар ажиллаж байсан. Мөн докторын зэрэг хамгаалж буй оюутнуудад зориулсан профессор бэлтгэх тусгай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.
Тиймээс энэхүү хөтөлбөрийг Энвентийн болон бусад тэтгэлэгтэй давхардуулж авсан асуудал огт байхгүй.
Мөн “Германы Элчин сайдын яамаар дамжуулан тэтгэлэг авсан” гэх мэдээлэл ч ташаа.
Германд суралцах оюутнуудын хувьд “хаалттай данс” буюу зориулалтын тусгай дансыг хувь хүний нэр дээр нээлгэдэг журамтай. Тухайн дансанд шаардлагатай зардлын мөнгө байршуулсан тохиолдолд л сургалтын эрх нээгддэг онцлогтой.
Тэр дансны мөнгийг эзэмшигч нь зөвхөн зориулалтын дагуу, хязгаарлагдмал хэмжээгээр ашиглах үүрэгтэй байдаг.Өөрөөр хэлбэл, зориулалтын бусаар зарцуулах боломж үндсэндээ байдаггүй. Герман улс өөрөө хууль, дүрмийн маш хатуу зохицуулалттай орон гэдгийг ойлгох хэрэгтэй." гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Нарантуяаг эгүүлэн татах, ёс зүйн хариуцлага тооцох иргэдийн хүсэлтийг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн анх хүлээн авч, хэлэлцэж эхэлсэн. Цаашид ч энэ процесс үргэлжлэх магадлал өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу? гэх эргэлзээ иргэдийн дунд төрж буй нь нууц биш.
Н.Отгончимэг
Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл19
Төр гэж баыгаа юм бол шилдэг залуучуудаа төриын албанд ажилужлах зорилгоор зээл өгё байсан амжилттай төгсөрчдийг зээлээс чөлөөлдөг гээд хэлчих зориг зүрх байна уу Боловсролын яаманд Батнайрамдал хэт зүүнтний барьцах үзлээр асуудлыг хөөргөж их хуралд сонгогдох гол савдээ өолгосон юм яөөрөө өолохоор эмч аавынхаа буянаар Улаан Загалмайн шугамаар тэтрэлэг аьч байсан ятэр ч бас мэдэээлэлд ойр учраас л олж авсан өиз дээ Шждаргаар бол хлндэт донор ч юм уу УЗ д хүчин зүтгэсэн хүн сурах естой баых
Хэрлэн дэвсгэр шилдэг залуусын тоонд орвол нар баруун хойноос навиас нөмрөн гарна гэдэг болох биз Боловсорлын зээлийн сангаас олон тэрбумын зээл аваад америк баруунд суралцсан нэртэй шаарууд бол бүгд 100 хувь томчуудын үр хүүхэд авгай нууц амраг янханууд хамаатан садан арын хаалганы шаарууд байсан Дээрх шааруудын дунд ганц ширхэг жирийн ардын сүрхий толгойтой хүүхэд байгаагүй Пизда нар авсан зээлээ хүү, хүүгийн хүүтэй нь төлөх ёстой
За энэ Хэрлэн бүдүүлэг янаратай харьцуулашгүй шударга эрдэмтэн эмэгтэй шүү
Баян-Өлгий аймагт үхрийн мялзан боом өвчин гарчээ. Хотод зарж байгаа үхрийн махыг хатуу хяналтанд оруулахгүй бол болохоо байлаа шүү.
Mongolchyyd aa,ta nar hoorondoo margaldaad hereeggyi ee!!§gadniihanii ides bolj dyyslaa.......odoo dotooddoo hamtraad ali bolohoor ylas ornoo hegjuuleh tal deeree tylgyyrlan ajillabal sain asan.....es tegbees dyysahgyi ta nar sine halaa orj ireed hereldene,daraa hegjil sine ajil yuch ygyi l gej med!!!!!!!gadniihan bidniig eb negdelgyi bailgahiig yneheeriin ikhe hysej baigaa?.................................
хүнд хөдлөх бүрд нь тэтгэлэг өгдөг юм байна ...
Нараа гэж ээг хэрүүлийн бузар хүүхэн бнаа хайран төр мину Хэрлэн доктор бол юун нараа мараа
Шударга шаардлага тавьсан хүнийг гэдэг юм уу ? 90 оноос хойших доктор цолтнууд чинь мөнгөөр худалдаж авсан цол гуншин шүү дээ.
Шударга шаардлага тавьсан хүнийг хэрүүлч гэдэг юм уу.?
Монгол улс хөмөрсөн тогоо яанаа
сургуулиас нь лавлагаа аваад л шийдээчдээ. мөнгө нь сургуулийн дансанд яг шилжсэн эсэхийг нь л нотлоод болоо шүүдээ
Ямар муухай царайтай гичийнүүд вэ?
Улаан нооль, дэвсгэр ажилтай хэрлэн сдаа бол алхам тутамдаа асар их мөнгөн дотор умбаж шумбаж байсан Энэ сдаа авгай бол германд ч монголд ч татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан Нара үнэнийг хэлсэн. Үнэнийг хэлсэн хүн яахаараа буруудна гэж ???? Чадаад байхдаа яахав дээ, Нара бол хэрлэн сда-г авсан зээлээ хүүтэй нь төл гэлээ, юу нь буруу гэж ???? Хэрлэн сда үнэгүй сургуульд үнэгүй сурсан байж нийт дүнгээрээ 100000 доллорыг элчинтэй, боловсорлын зээлийн сангийнхантай хамтран завшиж хувааж цусалсан байна Хуультай улс оронд хэрлэн сда шоронгийн нааран дээр тарвалзах ёстой
Улаан нооль, дэвсгэр ажилтай хэрлэн сдаа бол алхам тутамдаа асар их мөнгөн дотор умбаж шумбаж байсан Энэ сдаа авгай бол германд ч монголд ч татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан Нара үнэнийг хэлсэн. Үнэнийг хэлсэн хүн яахаараа буруудна гэж ???? Чадаад байхдаа яахав дээ, Нара бол хэрлэн сда-г авсан зээлээ хүүтэй нь төл гэлээ, юу нь буруу гэж ???? Хэрлэн сда үнэгүй сургуульд үнэгүй сурсан байж нийт дүнгээрээ 100000 доллорыг элчинтэй, боловсорлын зээлийн сангийнхантай хамтран завшиж хувааж цусалсан байна Хуультай улс оронд хэрлэн сда шоронгийн нааран дээр тарвалзах ёстой
Хэрлэн угай тэгээд ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛСЭН юм бол доо??? Монголд хрэгтэй зүйл юу хийж гийгүүлсэн юм бэ??? МАН-ын жагсаалтаар ч билүү их хуралд орж ирсэн байх.
Гахай хочин нараа чамд карма чинь ирнэ дээ лалар гичий
Гэрманы татвар төлөгчид, монголын татвар төлөгчдийн 100000 еврогоор тансагласан хэрлэн дикдээкийн нүгэл нүдээрээ цувна Энэ их мөнгийг үнэгүй сургадаг сургуулийн дансанд хийх нь утгагүй учир хэрлэн сда элчингийн дансанд хийж хувааж авсан
Нээрээ ш дээ! Наад захын ийм ! Цаагуураа үүнээс ч их мөнгө өлөнгүүд залгисааан залгиж ч бгааа
vneheeriin l es zuitei hun um bol. Tegeed. Tuluh n yasiin. Ichihed yadgiin. Hulgaichaas. Yunii. Uur....
Нар гэж хүн төр улсыг маань үнэн бузарлаж, одоо хэн ч энэ авгай шиг хэлэх хэлэхгүй үг хэлээр биесээ доромжилж, хардаж сэрдэж, өшөө өвөлт гээч газар авч ганц муухай эмэгтэйн гайгаар Их Хурын танхим тэр чингээрээ бузартлаа.