Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа.
Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэн, энэ хэрээр ажлын байр бий болгосон. Өнгөрсөн онд гэхэд л ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тухай компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат танилцууллаа.


Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр ноос, ноолуур, арьс, шир, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, малчдын ахуй амьдрал дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбооны төлөөллүүд хэлж байлаа.
Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.


“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс, шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 20,000 тн болсон. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн юм.
Тэгвэл ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгджээ. Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгоно.






Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл5
ХААХХҮ-ийн сайд гэгч ямар соёлгүй бүдүүлэг, хаа ямар хувцас өмсөхөө ч мэддэггүй, хаашаа янзын мангар амьтан бэ ?!
Боовон толгойлсон мангар хар нэг их чухал царайлан дэмий тэнэхээ болиоч ээ.
А.АМУНДРА ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТАД АВБАЛ Б.ЭНХБАЯР НАРЫН АВЛИГЫН ХЭРГЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГНӨ ГЭВ "Бодь интернэшнл" группийн захирал асан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын авлигын амьд гэрч болоод байгаагаа өөрөө мэдээлсэн. Улс төрийн өндөр албан тушаалтан болох Б.Энхбаярыг 500 мянган ам доллараар нэг удаа, 800 мянган ам доллараар нэг удаа авлига авсан. Мөн 110 сая ам.долларыг улс төрчдөд хуваан тараасан гэх том авлигын асуудлыг хөндөж, материалыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн билээ. Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бусдаас 10 тэрбум төгрөгийн гэрээт үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр авлига авсан гэж ярьж байгаа. Тэгвэл энэ ноцтой авлигын сүлжээг илчлэх баримтыг Монгол Улсын иргэн А.Амундра АТГ болон прокурорт мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа ч гэрчийн хамгаалалтад авахаас нааш юу ч ярихгүй гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.
Мундаг, манлайлагч, эрч хүчтэй найздаа ажлын өндөр амжилт хшсье.
Ганц ч гадаад хэл мэдэхгүй, тэгсэн мөртлөө Гадаад хэлний сургууль төгссөн гсн CV-тэй марзан эр ээ !