Өнгөрсөн онд Хятадын хөнгөн аж үйлдвэрийн борлуулалт 22.2 их наяд юань болж, өмнөх жилээс 1.6 хувиар нэмэгдэж, цэвэр ашиг нь 1.4 их наяд юань болж, өмнөх оноос 3.8 хувь өссөн байна гэж тус улсын Хөнгөн аж үйлдвэрийн нийгэмлэгийн саяхан гаргасан тоо баримтад өгүүлжээ.
Жилийн орлого 20 сая юаниас давсан хөнгөн аж үйлдвэрийнх нь салбарын нэмүү өртөг өмнөх оноос 1.8 хувь нэмэгдэж, найман сар дараалан өсөж, хөнгөн үйлдвэрлэл нь тогтвортой сэргэсэн байна. Мөн хүнсний үйлдвэрлэлийнх нь жилийн орлого 20 сая юаниас давсан компанийн тоо хөнгөн аж үйлдвэрийн 31 хувийг эзэлж буй аж. Нарны хавтан, гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгсэл зэрэг ногоон хөгжлийг дэмжсэн үйлдвэрлэлийн салбар нь ч өнгөрсөн онд хурдацтай хөгжсөн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY