sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 22 /NASA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг, Боинг компани хамтран Олон улсын сансрын станц /ОУСС/ руу сансрын нисгэгчид бүхий туршилтын нислэгийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур хийхээр төлөвлөж байна гэж НАСА лхагва гарагт мэдэгдэв.


НАСА-гийн “Commercial Crew Program” хөтөлбөрийн хүрээнд Боинг компанийн “Starliner” сансрын хөлгөөр анх удаа сансрын нисгэгчдийг илгээх гэж байгаа нь энэ юм. “Starliner” хөлгийг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын хөлгийн буудлаас “United Launch Alliance Atlas V” пуужингаар хөөргөнө.


НАСА-гийн сансрын нисэгч Барри “Бутч” Уилмор, Суни Уильямс нар уг сансрын хөлгөөр тойрог замын лабораторид очиж, тэнд нэгээс хоёр долоо хоног ажиллах ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг