sonin.mn

ДОРАЛ, ФЛОРИДА, 2026 оны гуравдугаар сарын 10 /Reuters/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ Украин болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөний талаар "маш сайн ойлголцлоо" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ. 


“Ерөнхийлөгч Путин, Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хооронд асар их дайсагнал байна. Тэд ойлголцож чадахгүй байгаа боловч энэ асуудлаар хийсэн яриа нааштай болсон гэж бодож байна” хэмээн тэрбээр Флорида муж улс дахь гольфийн клубтээ хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлээд, Путин мөн "Иран дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд туслахыг хүсэж байна” гэж мэдэгджээ. Д.Трамп хэлэхдээ “Би Путинд Украин, Оросын дайныг дуусгавал та надад илүү их тус болж чадна гэдгийг хэлсэн” гэсэн байна.  В.Путиний гадаад бодлогын зөвлөх даваа гарагт хэлэхдээ, Ерөнхийлөгч "Ираны мөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар шуурхай шийдвэрлэхийг санал болгосон" гэж мэдэгджээ.





Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг