
Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар шуурхай мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэл: "Ардчилсан намаас цаг үеийн асуудал, өвөлжилт, сүүлийн саруудад хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явцад онцгойлон анхаарал хандуулахуйц нөхцөл байдал үүслээ. Орон нутагт өвөлжилт, цас, зудын байдал маш хүнд байна. Олон олон асуудлуудад шийдэл гаргах шаардлагатай байна. Монголын төр, Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд юу хий вэ, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого алдагдсан, байгалийн болоод аливаа эрсдэлд бэлэн биш байдлаас улбаалан түр зуурын аргацаасан бодлого шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдал иргэд малчдаас авч байгаа шалгалт биш монголын төрөөс авч байгаа шалгалт болж байна.
Асуудлын учир шалтгаан хаана байна вэ гэвэл монголын төрөөс хөдөө аж ахуй, мал аж ахуйг зөвхөн өнөөдрөөр шийдвэрлэж маргааш, нөгөөдрөө бодохгүйгээр сонгуульд санал авах гэсэн бодлого хэрэгжүүлсний хор уршиг малчдад хүндээр тусаж байна.
Өнгөрсөн хугацаанд суурин газрын иргэдийг, Улаанбаатарчуудыг махаар хангахын тулд малчдын махны үнийг буулгаж орлогогүй болгож, экспортод гарах боломжийг хаасан улс төрийн шийдвэрүүдийн үрээр малчид хашаа, хороо, саравчаа барих, өвс, тэжээлээ авах бэлтгэлгүй болж байна. Эцсийн дүндээ мөнгөгүй бол яаж, юугаар бэлтгэл хийх вэ? Урт болоод дунд хугацаанд монголын мал аж ахуйн салбарт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна. Аливаа эдийн засгийн салбарт эрсдэл гарч байдаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Гэвч монголын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо алга. Бүгдийг нь боомилчихсон, хаачихсан. Малчдын эрүүл мэнд, малчдын хоол хүнсээрээ авч байгаа илчлэг, эрүүл мэндэд ямар уналт бий болсон. Бодлогын томоохон өөрчлөлтүүд олон, олон зүйл дээр бид урьдчилан харах шаардлага тулгарч байна. Төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Маш яаралтай хурдавчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна." Гэсэн бол
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.
Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээнд 600-700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна.
2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна. Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохины үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна. Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой." гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан: "Малчид малаа алдсанаараа дан ганц малчид эрсдээд байгаа юм биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Тэр үед үүнээс хэд дахин өндөр зардал гарна. Дээрээс нь хотоос хөдөө рүү шилжих хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого яг эсрэгээрээ эргэхэд ойр байна. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү.
2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна. Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно.
Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тодорхой арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэе гэдэг байр суурь дээр байна. Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймд бид тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа. Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Малчид эрсдээд байгаа юм биш, Монгол Улс тэр аяараа эрсдэлд ороод байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно. " гэв.
Харин УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Бейсен: Намар цас эрт орж 10-р сард өвөлжөөнд орсон. Одоо цас метрээс 2 метр хүртэл зузаарчихсан байна. Цасан шуурга болсон сум хоорондын замууд бүрэн хаагдсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол жирэмсэн эхчүүд, нялх нярай хүүхдүүд, отрын малчид зам хаагдсан учир тусламж үйлчилгээ авах нэн хүнд байна. Малчдад туслах аяныг яаралтай хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай. Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ч биш үнэ төлбөргүй өгөхгүй бол мал үлдэхгүй нь. Баян-Өлгий аймгийн Булган суманд гэхэд л нэг тонн өвс 280 мянган төгрөг байна. Отроор явж байгаа иргэдэд 3 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулж байна. Өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 200-250 км зайд нүүж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар эдгээр асууудалд яаралтай тусламж үзүүлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: "Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна. Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан.
Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна.
Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна." гэлээ.
Сэтгэгдэл15
Туваан новш минь, чи тийм мундаг юм бол ноднин Төв аймгийнхныг наад 100 жилийн ойгоо Үндэсний их баяр наадамтай хамт тэмдэглэцгээ. Өвс хадлангаа бэлтгэ гэж хэлэхгүй яасан юм бэ? Ичих ч үгүй хүнээр морио уяулчихаад Алдарт уяач цол авч байгаа юм даа. Чам шиг ийм юмнуудаас болж эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн Үндэсний бөх , хурданы морины ер нь наадмын нэр хүнд олон нийтийн дунд унаж тэр дундаа хүүхэд залуучууд тоож харахаа больсон. Олигархиудын зугаа болсон балиар наадмыг үзсэнээс Орой үдшийн цагаар гадуур тааваараа зугаалсан нь дээр. Хурдан морьд нв дандаа олигарх авлигачдын бие биенээсээ давж гарах гэсэн баярхал, хүчит бөхчүүд нь худлаа унаж хахууль авдаг НОВШИЙН наадмыг чам мэтийн новшнууд л үзнэ.
зеляг галаа зогсоо гэж хэлээчээ. эмзэгхэн дэлхийн цаг уур. хурдан нөлөөлж. зун шар ус, ер нь үерлэх нь ээ. салхи баруун хойноос зүүн урагш метроотой нь метроондоо живж үхэцгээгээд. подвалд амьдрагсад оромжгүй боломжгүй зөвшөөрөхгүй гудманд.
Зеля бишээ Путинг дайнаа зогсоо дэлхийд хамгийн том газар нутагтай байж юун шуналтай юм ингээд дайн хийгээд байхаар дэлхий ертөнц дургүйцээд ширүүхэн өвөл болж байх шиг байна
Малчид тэтгэвэрээ тултал зээлээд малдаа өвс тэжээл авч бгаа даа тэгэхээр тэтгэвэрийн зээлийг нь төлөөд өгвөл буян болох бх даа
орос улстай харилцаатай байхад хөдөө малчдад өвс тэжээлийг хоол хүнсийг байлдааны машин онгоц вертолет төмөр замаар орсоос зөөж хөдөөгийн нэгдэл хамтрал сангийн аж ахуй ферм бүрэн хэвийн ажиллаж байв мал эмнэлгийн 469 машинтай эмч зоотехникч үржлийн станцын албад бүрэн ажиллаж байв орсын ард түмэн монголын малчин ард түмэн ах дүү шиг байв гэтэл орсыг элдвээр гүтгэн доромжилж мал хүн үйлдвэр заводгүй хувьчилж зөнд нь хаясанаас гуч гаруй жил шар хар феодлын дарлалд орж монгол улс хот хөдөөгүй мөхлийн зам руу орлоо цэдэнбалыг орсын мал бригадын дарга гэж АН нам доромжлон аж үйлдвэр мал аж ахуйн бааз суурыг устгасан хөрөнгөтөн орон мөнгө өгсөн ч оффшор олигарх нь идчихнэ ТҮҮХ цаг хугацаа харуулнаа Хөрөнгөтөн орноор тэнэж явдаг сайд дарга нараа
Сонгуулиар 1 ш хатсан талх уутанд хиигээд тарааж гишүүн болсон урдаас орж ирсэн хужаа новш наана чинь ичихгүй сууж л бна! Нөгөө өрөөсөн дугуй нь нутагтаа Аврагчийн дүрээр Талхаа тараагаад явж бналээ!
Яах гэж МАН-ын хулгайч нарыг сонгосон юм.Хохь чинь ээ..
Ene 5 n hen n hytad irgen ym be ? ym l bol hujaa gedeg bolj , harin hujaa n unuudur delhiin teruuleh hugjiltei ulsiin neg bolood bgaag medehgui bn uu ? hurshuusuu hugjiliin turshilaga sudlaad ulsaa hugjuulvel yun buruu gej ? bidnii ene yduural gadnaas bish ! jishee n ; kirgiziin tusgaar uls bolood erunhiilegch n avliga hahuulid idegdej hamsaatan naraa tur zasagt chizailundsen huulia uursdduu zoriulj ulsaa suiruulj etsesdee orgon zailsan turshilaga bodood bhd manai tuhain ueiin erhemuudtei l turshilaga n neg bsnjee , harin manaih bol nud anij tejeedeg n tednees uur bololtoi , odoo iim idlenguudee jinhene huuliin dor zahirch ulsaa bodoh tsag n boloo ym bish uu !
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
АНынхан гэж муу ёрын хүүрнүүд шүү сонгуульд оноо авчих санаатай бохир улс төр хийж байх гэж. Улсын хөгжилд хуруу ч хөдөлгөөгүй амаараа шаадаг эд нарыг хэн дэмжих вэ дээ
АНынхан гэж муу ёрын хүүрнүүд шүү сонгуульд оноо авчих санаатай бохир улс төр хийж байх гэж. Улсын хөгжилд хуруу ч хөдөлгөөгүй амаараа шаадаг эд нарыг хэн дэмжих вэ дээ
Хуцалгүй хөдөө явцгааж малчдад туслахаа л бод. Тэгвэл та нарын сонгуулийн рэйтинг өснө. МАН-аас болоод зуд болчихсон юм байхгүйг бид ойлгохтойгоо
Хуцалгүй хөдөө явцгааж малчдад туслахаа л бод. Тэгвэл та нарын сонгуулийн рэйтинг өснө. МАН-аас болоод зуд болчихсон юм байхгүйг бид ойлгохтойгоо
АН гэж яацарчихсан нам бна аа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг улс төржүүлдэг нам дэлхийд ганцхан байдаг. Тэр нь Монголын АН. Зүгээр л тарцгаа.
AN-iig bosgood irehed tun amarhan sh dee. Husehgui baigaa um. Mun Anhdagch nar ni uursduu ardchilaliig sanaatai suiruulsenii tuluu Mash Hatuu Shiitguuleh estoi. Ardchilal ni ene ork oimosnii tsoorhoi, ulnii zalilagch nariin Togloom Tohuu bish. Baruunaas avsan sanhuujiltiig nuhun tuluulehees ehlie. Nadad sudalgaa baigaa. Actually based off on the real facts given to me.