Нийслэлийн МАН-ын хорооны хурал 3-р сард болно. Уг хурлаар хэлэлцэх гол асуудал нь зохион байгуулалтын асуудал байх ажээ. Шуудхан хэлэхэд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлнэ ажиллах уу? үгүй юу гэдгийг шийднэ гэсэн үг. Нийслэлийн Засаг Дарга нь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллах нь уг нь тогтсон жишиг байсан. Гэвч өдгөө нөхцөл байдал өөрчлөгджээ. 2025 оны намраас МАН-д томоохон зөрчил, талцал өрнөсөн.
Талцсан хоёрын нэг нь болох илт баримттай хэд хэдэн баялгийн хулгайд холбогдсон, Үндсэн Хууль зөрчсөн нь тогтоогдсон МАН дахь нүүрсчдийн бүлэглэл нуран унаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд уг талд маш идэвхтэй, голлох оролцоотой ажилласан нь нууц биш. Иймээс ч Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа өгч, МАН-ын шинээр сонгогдсон удирдлагуудтай гар нийлж чадах хүн хотын намыг удирдах нь зөв гэсэн уур амьсгал тус намын гишүүд дунд зонхилох болжээ. Нөгөөтэйгүүр Х.Нямбаатарт Нийслэлийн Засаг даргын хувьд хариуцах ажил маш их бий. Гэтэл 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлыг хамгийн удлаа гэхэд энэ оны намраас эхэлчихсэн байх ёстой.
Сонгуулийн гол анхаарах цэг бол хамгийн олон сонгогчтой нийслэл Улаанбаатар хот. Ийм чухал улс төрийн ажлыг Нийслэлийн Засаг дарга гэх аж ахуйн ажлын хажуугаар хийх нь бараг л боломжгүй. Нөгөөтэйгүүр УИХ, Засгийн Газрын гишүүний ранктай, бодлогын хувьд МАН-ын удирдлагатай зөрчилдөхөөргүй хүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга байх ёстой. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд амжилттай оролцох ёстой л гэвэл хотын дарга, хотын намын даргыг салгах нь зөв шийдэл болно.
Б.Намуун
Пүрэв - 02 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Zuv l duu
МОНГОЛЧУУДАА ЭЗЭН ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ, ХЭЛГҮЙ АМГҮЙ, ГАР ХӨЛ, ЧИХГҮЙ , БООЛУУД БАЙГАА УЧРААС ДАРАНГУЙЛАГЧ, УРВАГЧ, АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИД БАЙГАА ШҮҮ. ЭЗЭН АРД ТҮМЭН БАЙСАН БОЛ ЭНЭ УЛС СӨХРӨХГҮЙ БАЙЛАА. УИХ ТАР. ДУУГАРВАЛ ДУУ НЭГ, ДУГТАРВАЛ ХҮЧ НЭГ.
Бдг л нэг тэнэгээр ямар их мөнгөө үрүүлдэг юм бээ. Хотын намын ажлыг хийж чадахгүй хүнээр хотоо удирдуулах зүгээр үү тэгэээд Хүрэлсүх ээ?
Путинийг долоодог Хэнтийн Хүрэлсүх МАН-н даргаар өөрийн тусдаа эх оронтой Буриадыг тавьж, хуулийнхаа сайдаар баруун аймгийнхныг үзэн яддаг гэж Дорнодын Энхбаярыг тавихад МАН-с зөвхөн нэр нь л үлдсэн.Юун Монгол вэ. Буриад Энхбаяр цагтаа МАН-г хоёр хувааж хувьчилж байсан бол Хүрэлсүх дангаар нь хойд нутгийн Буриад голдуу луйварчидтай хавсайдаж залгиж байгаа.
Цэдэнбал дарга албан тушаалдаа удаан байхын тулд бас л буриад дэд сайд дөрвөн хүнийг томилж төр засгийг самарч байсан шүү дээ. Энэ шинэ юм биш.
Нэг муу зохиолч Ренчин Бямбаеваас үхтэлээ айдаг байсан Цэдэнбал нэр төр төдий төрийн тэргүүн байсан нь ойлгомжтой биш байсан гэж үү.Буриадуудыг социализмд магтан дуулж, тагнуул, гадаад яам, урлаг соёл, эрүүл мэндийн салбаруудад бөөнөөр нь чихэж ирсэн нь Цэдэнбал биш шоучин цуурхалчин Бямбаевын чөлөөтэй ордог Оросын элчин байсан.
Хотын төвийн ТҮЦ үүдийг амжилттай зайлуулж СU гийн салбар 25 ын салбарыг дангаараа ноёрхох замыг заасан гуйсан ёсоор тавьж өглөө гэж хэдэн солонгос эзэд нь Нямбаатарыг сая үхтэл нь магтсан гэсэн ! Арай үхчээгүй юм байх ! шагналаа хувиа тэгэж байгаад авна гэсэн ! Нөгөө солонгос эзэд нь тэр салбаруудынхаа юм бүхний үнийг нугалж өсгөөд хуушуур пирошкигээ хүртэл 4000 болгоод ядуу оюутануудын сэтгэлийг асар их хорсгоод шулж байна ! Нямбалай баярлаад л гүйгээд байна ! Ийм хүнийг МАН хотын намын даргаараа тавихгүй өөр ямар хүнийг тавих вэ дэ ! Тавь тавь ! дахиад тавь ! Нямбалай ёрөнхий сайд болсон бол Монголын бүх явган хүний замыг хуулж аваад дахиад тавих бөйсан юм ! Хөдөө эзгүй хээр бөйгаа замыг ч хуулж аваад Сингапураас оруулж ирсэн чулуун зам тавих байсан юм ! Үхэр монголчуудад тийм аз даанч таарсангүй !!