sonin.mn

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын үеэр zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон хэмээсэн билээ. Тэгвэл үнэн хэрэгтээ Н.Өнөрцэцэгийн хувь нийлүүлсэн “Нэтикс майнинг про” ХХК нь мэдээлэл технологийн чиглэлийн компани бөгөөд уул уурхай, тээврийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Н.Өнөрцэцэг энэ тухай:


"Би хоригдохынхоо өмнө хэлсэн тээ, миний талаар зөвхөн миний амнаас гарсан үгэнд итгээрэй гэж….


Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг намайг харлуулахыг урьдчилаад мэдээд л байлаа л даа. Юуг яаж ч харлуулж болдогийг мэдэрлээ, үзлээ харлаа. Миний хувьд зарим асуудлыг хааяа хэтрүүлчихдэг, зовсон зүдэрсэн нэгэнд заавал туслаад, асуудлыг нь шийдээд санаа амарчих гээд үзээд байдаг миний нэг зан байна. Сэтгүүлч хүн ер нь ийм л байх ёстой, би ингэж амьдраад дуусна гээд л бодчихсон. Энэ миний алдаа л даа. Тэглээ гээд намайг ингэтэл нь харлуулж зарим нь итгэж мангартаж болохгүй л дээ. Тэнэгүүдийн яриаг ихэнхидээ тоодоггүй. Гэтэл намайг нүүрсний компанитай. Тэр нь хэдэн машинтай ч гэнэв.


Ийм гүтгэлэгийг төрийн ордон дотроосоо хийсэн гэхэд харамсаад ханахгүй юм өө. Энэ ийм учиртай. Би товч, ойлгомжтой бичнээ. Аа гээд уу гээд тогтоод хараарай. Гайтай “Майнинг” гэдэг үгнээс улбаатай. Ккк. Энэ нь олборлох гэдэг утгатай л даа.


Би нэг хөөрхөн бүлтгэр, цэвэрхэн, мото дугуй унадаг цэвэрхээн соёлтой, мэдлэгтэй залуутай 8 жилийн өмнө танилцлаа. Нэр нь Амаржаргал. Жаахан хүүхдээ. Тэр айтигийн мэргэжилтэй. Би чинь ЗАРИГИЙГ анх хийх гээд домэйн, айти, сервер нтр гээд мэдээ бичээд явж байсан надад энэ нэршлүүд содон мэдэхгүй ажил. Амараа ЗАРИГ сайтыг 5 саяар хийж өгсөн, би мөнгийг нь цувуулж төлсөн. Түүнээс хойш Амраатай айтигаа зөвлөнө, сайтаа засуулна, шинэчилнэ.


Нэг өдөр ярилцаж байгаад Амараатай нийлээд “Нэтикс майнинг про” гэдэг компанийг 50/50 хувиар байгуулж ажиллаж эхлэв ээ. 6 хүн цалинжуулна. Эхэндээ овоо л явж байлаа. Сүүлдээ ковид нтр гээд бид хоёр дампуурчихсоон. Энэ компани нүүрс зөөдөггүй юм аа, фэйсбүүк, сайт, тв, сониноор ямар мэдээлэл гарна, түүнд анализ хийдэг.

Манай энэ компанийн үйлчилгээг хувийн хэвшлийнхэн их ашиглана. Өөрөөр хэлбэл ВSB шинэ ус шүүгч оруулж ирлээ, хэрэглэгчид ус шүүгчийн талаар цахим орчинд юу гэж бичиж байна, сэтгэл ханамж ямар байна гэдгийг биднээр дамжуулаад мэддэг. Сайжруулах юмаа сайжруулдаг гэсэн үг л дээ.


Одоо хардаа энд гэрчилгээ апп нь байна. Айтигийн компанийг нүүрснийх гэж далийхгүй ээ, улс төрчдөө!!! 


Гэтэл миний хамтарч компани эзэмшдэг Амараагийн маань хамаатан нэгэн улс төрчийн найз байж л дээ. Одоо тэгэхээр хэн нэгэнтэй бизнес хамтарч хийвэл ах дүү хамаатан саданг нь сайн асууж байгаарай гэж зөвлөх юм уу хаашаа юм дээ. Ядарч явнаа, үнэнээ л хэлье, та нар минь туслаад түгээгээд өгөөрэй. юм үнэнээрээ сайхан

(Амраатайгаа харин зургаа авхуулж байгаагүй юм байх юм, зет үеийн хөөрхөн залуу бий, уучлаарай гэж хамтрагчдаа хэлье дээ)" гэжээ.



Н.Отгон