Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас л “Энэ гэрээ сайн, эсвэл муу” гэдэг маргаан Монголд өрнөж байна. Ямартай ч өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монгол Улсын эзэмшдэг 34 хувьд оногдох өр яригдсанаас ашиг, өгөөжийн талаар сураггүй өнөөг хүрч байгаа юм.
Ер нь бол 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний дийлэнх заалт хөрөнгө оруулагчдын хүслээр, Монгол Улсад ашиг тус багатай болох нь өнөөдөр тодорхой болоод байна.
Ганцхан зүйлийг хөндөхөд, Монгол Улс Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусад эрдэс баялгаас татвар авч, тэр хэрээр хяналт тавьж чаддаггүй байна. Товчхондоо, “Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 1.5, 1.1.1, 3.2, 3.5 дахь заалтад лиценз бүхий талбайн гадаргуу болон хэвлийгээс ямар ч ашигт малтмал ялган авах, олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг хөрөнгө оруулагч талд олгосон.
Энэ нь Оюу толгойн төслийн зэс, түүний дагалдах эрдсийг ашиглах, олборлох гэрээний үндсэн зорилтоос гажсан. Үндсэндээ, ямар ч ашигт малтмалыг энэ гэрээний нөхцлөөр “30 жил+20 жил+20 жил” ашиглах, олборлохоор заасан байдаг. Үүгээр зогсохгүй “Молибденд АМНАТ төлөх учиргүй” гэж тохирсон.
Мөн, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд АМНАТ-ийг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад, бусдыг орхигдуулсан. Уг нь, хүдэр дэх металл эрдэс бүтцүүдэд ч “30+20+20=70” жилд АМНАТ төлөхгүй байх үндэслэл байхгүй юм. Тиймээс, ямар ч ашигт малтмалыг энэ гэрээний нөхцлөөр “30 жил+20 жил+20 жил” ашиглах, олборлохоор заасныг өөрчлөх шаардлагыг монголчууд “Рио Тинто”-д тавьсаар ирсэн. Ингэхдээ, гэрээнд заасан зэс, алт, мөнгө, молибден, хүдэр дэх металл эрдсээс бусад ашигт малтмал ашиглах, олборлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн үед жич гэрээгээр хөрөнгө оруулалтын энэ гэрээнд хамаарахгүйгээр талууд хамтарч уг асуудлыг шийдвэрлэхээр заах, тодруулбал, гэрээний 1.5; 1.1.1; 3.5 дахь заалтад “Энэ гэрээний 16.40-д зааснаас бусад ашигт малтмалыг ашиглах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл үйлчлэхгүй бөгөөд талууд тухайн үед жич гэрээгээр уг асуудлыг хамтран шийдвэрлэнэ” гэж нэмэлт оруулахыг шаардаж байгаа юм. Түүнчлэн, “Рио Тинто”-д монголчуудын зүгээс Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 6.2-д “молибден” гэж нэмэхийн хамт хүдэр дэх металл эрдсүүдийг АМНАТ-т хамааруулах асуудлыг Талууд тухайн үед хамтарч шийдвэрлэх заалт нэмж оруулахыг “санал” болгосоор байна.
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ням - 08 сарын 16,
2026
Сэтгэгдэл10
Анхнаасаа засах боломж бага байхаар гэрээгээ санаатай санамсаргүйгээр хийчихсэн манайхны буруу Рио тинтог бизнесийн зарчмын хувьд буруутгах боломжгүй
Эрдэнэт анх яаж байсан гэлээ, энд харин ч гайгүй
Hudalaa buraad bai zaa. Erdenetiig zeeleer barisan za. Orosuud 1990 onoos mongol 51 oros 49 hubi baigaad 2022 onoos mongol 100 hubi bolood bgaa. deer ni orosuud 0.1 say hvntei Erdenet geh tom hot baiguulij ugsun bol oyuintolgoin ur odoo 20 terbum dollar bnaa. deer hot baiguulaagui l bnaa..
Энэ дээрх хоёр хулгайч дээрэмчин Рио Тинтогоос авилгал авсан бололтой өмөөрөөд үхлээ.
Зэс, алт, мөнгө гэдэг нь хангалттай. Бусад нь ялгаж авах боломжгүй, бага хэмжээтэй, худалдаж авсан тал нь ялгаж авч чадахгүй болохоор АМНАТ төлөхгүй байх нь зүй. Миний баяжмалд бага боловч вольфрам байгаа, чин мөнгийг нь төл гэвэл худалдан авагч тал зөвшөөрөхгүй. Байх нь байгаа л биз, би тэрийг инь ашиглаагүй, боловсруулалтын явцад хаягддаг, би төлөхгүй л гэж хэлнэ. Ер нь байгальд 100 хувь цэврээрээ байдаг бодис гэж үгүй. Заавал хольцтой байдаг. жишээ нь миний талханд 0,001 грамм алт байгаа, чи мөнгийг нь төл гэх үү. Онолын хувьд алт байж болох ч, бүр байлаа ч гэсэн, хэрэглэгч тэрийг талх гэж бодож авч, талх гэж хэрэглэж байгаа. Худалдан авагч зэс, алт, мөнгийг нь ялгаж авч байгаа бол тэрнийхээ үнийг л төлнө.
bitgii buraad bai zaa...ezediin umunuus hutsaad baih nohoi yumaa chi..
Mal minee hujaa nar bugdiig ni huu yalgaj avnaa malaa. ooriinhoo holduu tolgoi shig teneg yum yaridag nohoi ve
Манай талынхан хөрөнгө оруулалт, өндөр хүүтэй зээл хоёроо сайн ялгаж мэдэхгүй гэрээ хийчихсэн юм шиг. Рио бол бизнес зарчимдаа л барьсан байх. Одоо сайн ойлголцож учраа олоод цаашаа л явсан нь дээр. Яаж хууртсан тухайгаа ном сурах бичээд үлдээсэн нь дээрсэн.
za tenegteed bai hoo. hezee ch hurunguntuuud yduu buurai oronuudtoi erh tegsh geree hiideggui yumaa. ted harin genen tenegiig dalimduulij darga said nart ni hahuuli ugj uls orond ogt ashiggui geree hiideg shuu..tegeed l nuguu teneg vlger bayalgiin haraal gedegee yrij doromjildog doo.. cham tiim tarhia ugaalgasan maluud vnen gej itgej boddog doo.
Рио Тинто ажилладаг хүмүүсийн эцэг эх нь хүүхдүүдээ Дэлхийн хүүхэд гэж ярьдхаг гэсэн Гэтэл монголын баялгыг завшихад л тусалдаг гарууд шив дээ