Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэв.

Хоёр улсын улс төрийн харилцааг улам бүр бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь ач холбогдолтойг онцлоод, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлсэн стратегийн 17 голлох салбарын бүтээгдэхүүн, технологийн бодлогын хүрээнд цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах эрмэлзлээ илэрхийллээ. Уулзалтын үеэр Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим бэлтгэл ажлыг шуурхай хэрэгжүүлэх талаар Элчин сайд Игавахара Масарү ярилцав. Түүнчлэн, Япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл болон бусад хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарүгийн дэвшүүлсэн санал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад онцгойлон анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл3
өөр хийх ажил алга уу, энэ үлбийсэн Ерөнхий сайд бацаанд. Ард түмэн одоо ч яахав найр наадам гээд чамтай тооцоо бодох завгүй явцгааж байх шиг бна. Энэ намар ч халуухан юм болно доо. Ухрал новшийн энэ унтаа засаг огцрох нь ойлгомжтой болсон. Хайран ч улс орон минь сүйрч байна даа. Ганц олигтой төсөл байхгүй, ирэх жилүүдэд төсөвт нэмэр болох ямар ч найдлага алга байна. Оюунэрдэнэ нээрээ үнэхээр үгүйлэгдэж байна даа. Занданшатар гээд мануухай бол бүүр юу ч хийхгүй байсаар байгаад ашгүй зайлсан.
Элбэгдоржийг барьж, шоронд 10 жил хорих ял өгч чадвал Монголчууд баярлана.
References: Merkur Casino Login wiki.opencellid.org