Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.
Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм. Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.
Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл8
Мэдлэг боловсролгүй хүн тэнэг тэнэг юм сэдэж үргүй зардал их гаргах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд нэмж 5-6 хүн ажиллуулаад л шийдчих асуудал юм штэ.
Хүүк мал хөгширсөн хойноо энэ хүрээлэнгийнхээ захирал хийнэ гэж солиорох байх шүү.
Мөн ч цэцэн мэргэн хүмүүс юм даа. Олон улс судлалын хүрээлэн олон жил ажиллаж байгаа. Харин одоо батлан хамгаалахын их сургуулийн дэргэд аваачиж, өөрийн гэсэн байртай болгохоор шийдвэрлэжээ. Хүрээлэн ҮАБЗ-ийн дэргэд ажилладаг юм. Мэдэж байж солиор, тэнэг илжигнүүдээ. Илжиг хүртэл учир шалтгаангүй орилдоггүй юм. Судалгааны нэгж их сургуулийн дэргэд байх нь илүү, оновчтой шийдэл байна.
Мэдлэг боловсролгүй хүн тэнэг тэнэг юм сэдэж үргүй зардал их гаргах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд нэмж 5-6 хүн ажиллуулаад л шийдчих асуудал юм штэ.
Хүрэлсүх гуай битгий элийрээд балайраад бай. Олон улс судлалын хүрээлэн манайд байдаг юмыг давхардуулан байгуулах хэрэггүй. Одоо байгаа хүрээлэнгээ л сайжруулбал таарна. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрэх хэнд хэрэгтэй вэ???
Хүрээлэн бус. Судалгааны төвийн байр барих юм бна ш дээ. Гарчигаа зөв тавиач. БХЯ гэгч төсөв дэмий үрсэн гэдсээ чирсэн ажилгүй сүржин баахан хурандаа нарын үүрт ОУСуд-гааны төв байх түмэн байр байшин бга ш дээ. Энэ баригдлаа гэхэд судалгаа хийх хүн бх уу? Наад судлаач нарыг бий болгохоос өмнө AI 100000 дахин их судалгааг хийгээд өгнө. !Төсвийн мөнгө уйлдггүй гэж ямар үнэн. 2 их гүрний өвөрт бүүвэйлгдэж хэвтэж буй Мнголд ЗХ. БХЯ бараг хэрэггүй дээ. Энэ 2 той байлдах гээд бгаа юм у?
1. ШУА-ийн харьяа Олон улс судлалын хүрээлэн бий. 2. Стратеги судлалын хүрээлэн бий. Дахиад байгуулахыг бодоход судалж дуусаагүй юм уу даа.
1. ШУА-ийн харьяа Олон улс судлалын хүрээлэн бий. 2. Стратеги судлалын хүрээлэн бий. Дахиад байгуулахыг бодоход судалж дуусаагүй юм уу даа.