sonin.mn

Баян-Өлгий аймагт аялж явсан Израилийн зургаан жуулчин өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөн талаар Израилийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.


Мэдээлэлд дурдсанаар, гурван эрэгтэй, гурван эмэгтэйгээс бүрдсэн жуулчдын баг зуслангийн газарт хоноглохоор бэлтгэж байх үед хэсэг этгээд хутга, сүх барин дайрсан байна. Халдлагын үеэр нэг жуулчны эрүү хугарч, түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Израиль руу яаралтай хүргэжээ.


Жуулчдын мэдүүлснээр, халдагчид дайралтын үеэр “Heil Hitler”, “Эндээс зайл” гэх зэрэг үг хэлж байсан бөгөөд тэд уг халдлагыг антисемит үзэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөн жуулчид орон нутгийн жолоочийн тусламжтайгаар хэргийн газраас аюулгүй гарч чадсан бөгөөд БНХАУ дахь Израилийн Элчин сайдын яамтай холбогдон шаардлагатай консулын дэмжлэг авсан гэнэ.



Н.Отгончимэг