Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд тал дахь лед дэлгэцний хажууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Би өнөөдөр хоёр асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм. Драмын театрын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа дэлгэцнээс үүдэлтэй хэрүүл маргаан хийдэг. Улаанбаатар хотын удирдлагууд буруу шийдвэр гаргаж, хууль бус дэлгэц байршуулсан гэдэг буруу мэдээлэл тараасан.
Хуулийн хүрээнд зөвшөөрөлтэй баригдсан дэлгэцийг нэр бүхий Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх мэт нэр алдартай хүмүүс лайв хийж, нэр хүндээрээ түрий барьж, олон нийтэд төөрөгдүүлсээр байгаад цуцлуулчихлаа.
Үүнд би нэг юмыг их гайхаж байна. Өөрсдөө зөвшөөрөл өгчихөөд хүмүүс эсэргүүцэхээр цуцлах байсан юм бол анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгдөг юм вэ. Энэ талаар өөрийн санаагаа хотын шинэ даргад ч хэлсэн. Миний саналыг дэмжиж байна билээ.
Хоёрдугаарт энэ нийтийн эзэмшлийн талбайг драмын театрын цөөн хэдэн нэр бүхий удирдлагууд өөрсдийнх гэж андууран, тээврийн хэрэгслийн авто зогсоол барих жагсаалтад оруулсан байсан. Энэ жагсаалтыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан.
Театрын зарим удирдлагууд давхар буюу далд зогсоол хийгээд одоо баригдаж байгаа шилэн барилгын хүмүүст худалдан борлуулах, тохиролцох гэж байна гэсэн мэдээлэл надад байгаа учраас энэ мэдэгдлийг хийж байгаа юм. Тухайлбал "Эко Констракшн" компанийн барьж байгаа 60 давхар барилгыг бүгд харж байгаа. Энэ барилгад ямар ч зогсоолын норм байхгүй. Уг барилга зочид буудал болно гэсэн мэдээлэл байгаа. Зочид буудал болохгүй байсан ч энэ олон давхар оффис байрлаж таарна, тэдгээрийн ажилтан, албан хаагчид хаана машинаа тавих вэ. Яг төв зам дагуу хоёр талаараа автомашин явдаг байршилтай.
Надад байгаа мэдээллээр драмын театрынхан нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол хийгээд дээрх барилгын хүмүүст зарж борлуулж, хувийн зогсоол болгох гэж байгаа учраас үүнийг эсэргүүцэж байгаа юм.
Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь драмын театрын зарим удирдлагууд. Тийм учраас энэ жижигхэн дэлгэцийг хүртэл өөрийн өмчид халдсан мэтээр бусдад ойлгуулж, үтэр түргэн зайлуулах тушаал дарга нараасаа авсан.
Би тэднийг хуулийн байгууллагад шалгуулна. Драмын театрын удирдлагууд эргэн тойрныхоо бүх газрыг зарж идчихээд одоо нийтийн эзэмшлийн талбайг буудлын зогсоол болгох гэж байна." гэсэн юм.
Н.Отгончимэг
Пүрэв - 07 сарын 23,
2026
Сэтгэгдэл3
Сувд гэж шуналтан байгаа цагт өөдлөхгүй ээ! Бүтээсэн олигтой дүргүй байж Монголын бүх цол ,гуншинг хамсан хүн дээ. Та нар Мандхай гэх л байх. Энэ дүрээрээ Төрийн шагнал авсан биз дээ. Бусад тоглосон дүрүүдэд нь МУГЖ өглөө гэхэд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар цолыг ямар дүрд нь өгөх вэ? Тэгээд ч өөр хүнд өгөх өайсан Мандухайн дүрийг луйвраар аваад муухан тоглосон гэж олон жүжигчид, найруулагчид ярьдаг л юм. Энэ тухай хүмүүс мэддэг ч ярьдаггүй юм, Яагаад юм бүү мэд.