Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.
Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжиж, иргэдийн хохирол барагдаж байх ёстой, хууль тэгш үйлчилдэг байх ёстой. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг сахин биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг эцэслэн баталгаажуулдаг хууль зүйн салбарын тулгуур баганын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгэмд учруулах хор уршгийг нь бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Монгол түмний хүсэл, итгэл найдвар хуулийн засаглал, нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол оронд Ардын хувьсгал ялж, байнгын ажиллагаатай Засгийн газрыг 1921 онд таван яамтайгаар шинээр байгуулахад Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны харьяанд тусгайлсан нэгж байгуулсан нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс, суурь тавигджээ.
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл13
Модоншатар жүжиг тавихаа болио! Оюун-Эрдэнэ Ухаа худгийн ордыг төрийн мэдэлд авна гэснээс У.Хүрэлсүх түргэн авч Засгийн газрыг татан унагаж MCS-н тавиул Занданшатар ЕС болсон. Хэдэн чапак, жараахайтай хөөцөлдөхөө зогсоогооч, издаакаа! Хаана байна тэр Ухаа худаг, Цагаан суварга?! Модон толгойд ухаан ч байхгүй, сэтгэл ч түй байхгүй!!!
Байсхийгээд Оджаргал Номтойбаяр нар Хүрэлсүх Зандангахай хоёрыг өрөөнд нь зодож орилуулан хошногоддог гэж чи дуулаагүй юм уу?
Ухаа худаг, Цагаан суварга энэ гахайн үед шийдэгдэхгүй. Энэ гахайг зайлсан цагт л дахиж яригдаж эхлэх байх.
Модоншатар жүжиг тавихаа болио! Оюун-Эрдэнэ Ухаа худгийн ордыг төрийн мэдэлд авна гэснээс У.Хүрэлсүх түргэн авч Засгийн газрыг татан унагаж MCS-н тавиул Занданшатар ЕС болсон. Хэдэн чапак, жараахайтай хөөцөлдөхөө зогсоогооч, издаакаа! Хаана байна тэр Ухаа худаг, Цагаан суварга?! Модон толгойд ухаан ч байхгүй, сэтгэл ч түй байхгүй!!!
Том хулгай ву болов
Оджаргал Ухаа худаг гэж яриад үзээрэй чи май май чи гэж Зандангахайг өрөөнд орилуулан зодож хошногодож байна.
ТАРВАГАДОРЖ ЦАГААН 2-ЫН ХУЛГАЙЛСАН ЗЭСИЙН ОВООЛГОО АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АВЧ ЛУЙВАРДСАН ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАРЫГ УЛС АВАХ ВЭ????
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ? яагаад их наяадаар нь хулгай хийсэн нуурэсчид хариуцлага хулээж шоронд орохгуй байна ? С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????
Arai l Pop bn. Reality is quite different. You are a very Gifted Economist, Unique persona. But you are not up to your Job. Can't n couldn't prioritize the issues you face so far. The problems are... Burning Boiling Brewing Bewildering Bursting n etc. Please try to prioritize FIRST the problems encountering your Crew. "W.Shakespeare: Much Ado About Nothing". Get avoid immediately from frameworks like : All Show No Go;;; Empty Talks No Actions;;; Big Words No Impact.
Зоригийн аллагад хятадын тагнуул Мэнгэт дөрвөд , хамаргүй хүн , Эрдэнэтийн шилдэг луйварчин нар холбоотой гэдгийг аль дээрээс Хурц хэлээд байгаа.
ter ued enhbayr said bj l bsn
Гахай хоншоорт 80 мянган төгрөгөөр нэмчихээд 8 сая төгрөгөөр нэмсэн юм шиг инээд алдан та нарыгаа их баярлууллаа гэж шуухитнан даапаалж байсан шүү..
хоригдлоосоо олон хурандаа, дэд хурандаатай